С.Батцэцэгийн өрсөлдөгч Шведийн олимпийн багаас хасагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шведийн Женни Франссоныг гадаадын бөхийн зарим сайтад “Нур-Султан-2019” ДАШТ-д допинг хэрэглэсэн гэж бичсэнийг бүрэн нягталгүй ташаа мэдээлжээ.

Угтаа бол Шведийн эмэгтэй шигшээ багийн ахлагч бүсгүй хоёрдугаар сард допингийн гэнэтийн шалгалтаар стероид метрилтестостерон хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Үүнээс үүдэн 32 настай түүнийг Шведийн олимпийн хороо (SOC)-ноос олимпийн багаас бүрмөсөн хасжээ.

Харин барилдах эрхийг нь 2020 оны нэгдүгээр сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл хасчээ.

Франссон өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргад хагас шигшээд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг ялж, финалд шалгарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top