Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.

2020 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт зургаан удаа хойшлуулжээ.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.117) 2020 оны 06 сарын 30

bat yyliig xyyxed xamsaatnuudtai ni shorond ni xii. yasan togloomtoi yum be

2  |  0
Иргэн.(185.253.121.8) 2020 оны 06 сарын 29

Шүүх ч нөгөө дампууралаа зарлана гэгч болох уу.

1  |  0
иргэд олон түмэн(66.181.191.187) 2020 оны 06 сарын 29

Хэн нэгний хэлсэн үгээр л хичнээр удаа шүүх хурлыг хойшлуулаа,шүүх хурлаа хийж чадахгүй байгаа чадваргүй хариуцлагагүй,санаачлагагүй шүүгч нарыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаж эрхлүүлэж байхаа больцгооё

3  |  0
бадрах(64.119.19.234) 2020 оны 06 сарын 29

ХААЛТЫН ГЭРЭЭНД ХҮЛЭГДЖЭЭ

1  |  0
Бадрах(64.119.19.234) 2020 оны 06 сарын 29

Шүүх одоо болиоч дээ цагаан захтнуудын хэргийн шийлэж чадахгүй , хамсаатан л биш бол үнэнээ хэлээд огцорцгоол доо ард түмэн залхаж байна шүү

3  |  0
Top