Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2020.6.29 /12:40 цагт Зоонозын өвчин судлалын төвд иржээ.
Тодруулбал, Цэцэг сумын Баян-овоо багийн иргэн 27 настай эрэгтэй “Г” тарваган тахлаар өвчилсөн нь урьдчилсан шинжилгээгээр тогтоогдсон байна. Уг иргэний шинжилгээний сорьцийг Ховд аймгаас Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, өнөөдөр албан ёсны баталгаат хариу гарах юм.
Одоогийн байдлаар Ховд аймагт тодорхойгүй хугацаагаар хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад аваад байна.
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Naad tarwagaa songuulin eronhii horooni humuust uduul