Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.
Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд дээрхи хүсэлтэндээ яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал гаргасныг шүүх хангахаас татгалзаж, яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 1 )
yal uguh heregtei yadarsan hun daralsan yargachan humuuj.leh heregtei niigmee theverthgeei ard tumen mini ee