Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр 2019 оноос ажилласан Ц.Цэрэнпунцаг гарьд Завхан аймаг буюу есдүгээр тойргоос УИХ-д сонгогдоод буй.
Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ уран мэх, хүч бяраа уралдуулан явсан тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөснийхөө дараа УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд ёсолж, хүндэтгэл үзүүлэн, очиж үнсүүлсэн нь бөх сонирхогч монгол түмний сэтгэлийг хөдөлгөсөн гэхэд болно. Наадам дөхсөн болохоор бүр ч аргагүй биз.
Дашрамд дурдахад, Ц.Цэрэнпунцаг гишүүн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Та одоо цагийн шилдэг бөхчүүдээс хэнтэй барилдаж үзэхийг хүсдэг вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Санжаадамба аварга” гэж хариулсан билээ.
Нэгэн цагт Монгол бөхийн торгон ногоон дэвжээг өнгөлж явсан хүчит бөхийн хариулт бөх сонирхогчдод сонин байна биз ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ хүн бөхчүүдээс хамгийн боловсролтой нь. Мөн жудагтай бөхчүүдын нэг шүү. Амжилт
Ene hun 3 ug holboj helj chadahgvi yaaj busdiig tuluulnu. Tom ohinoo huugee zov humuujuulcheed uls turd or ohin chin hawiin amitan bawaad yvaj baina huu chin ene tendhiin ohin daramtlaad yvaj baina!!! Aimshigtai ger bvl
Барилдаал явж байхгүй дэ
Za odoo mongonii toloo shaldalj nutsegleed notsoldohoo bolio ard bidniigee yaj honogiin hooltoi bailgah talaar tolgoigoo ajilluulsan ni deer bh
монгол бөхийн ёс жаяг ч яах аргагүй монголын заншил одоо л асман бөхчүүд гутаагаад байх юм даа