Х.Бат-Ялалтыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Түүнийг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ. 

Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.104) 2020 оны 07 сарын 04

Shudraga humuusee horiod yal uguh geed Ene ued buur ulam bohir hanhlah bolloo yasan gej jasjiisan avgai Batyalalt unenii tuluu duu garsan amiig ne barichlaa zaluu hyn tsaashid ch uluu., zorigtoi. Duugarch tolgoi deer chine tsahyir hagalah bolno. Itgeltei baina.

0  |  0
Болор(202.21.108.188) 2020 оны 07 сарын 03

Уянгаддаг-Түгжилддэг авгайг яагаад орхиж байгаа юм

0  |  0
Top