Сиро Гуэррагийн найруулсан “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болно. Киноны гол дүрд Холливудын одод болох Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, Грета Скакчи болон монгол жүжигчин Б.Ганчимэг нар тогложээ.
“Waiting for the Barbarians” кинонд мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд нар дүр мөн бүтээсэн юм.
Энэхүү киног J.M.Coetzee-гийн 1980 онд бичсэн XX зууны агуу бүтээл гэгдэх зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа “Waiting for the Barbarians” кинонд колончлогч бүлгийн хүмүүс болон зэрлэг омгийнхны тухай өгүүлнэ.
Колончлогч бүлгийн хүн болон эзлүүлсэн омгийн нэгэн бүсгүй хоёрын хайр сэтгэлийг харуулдаг бөгөөд уг бүсгүйн дүрийг Монголын жүжигчин Б.Ганчимэг бүтээжээ.
“Waiting for the Barbarians” кино 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд оролцсон юм.
Кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээсэн Б.Ганчимэг дэлхий дахинд Gana Bayarsaikhan нэрээр танигдаж, олны анхаарлыг татаад байгаа билээ. Б.Ганчимэг Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжсан. Түүний тоглосон “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), “Ronan-47” (2013) кинонууд нь алдартай. Б.Ганчимэг хэдийгээр жижиг дүр бүтээж байгаа ч Холливудын алдартай бүтээлүүд учир дэлхий дахинд аль хэдийнээ танигдсан юм.
Лондонд жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг. Б.Ганчимэг уран бүтээл, ажлынхаа хажуугаар Монголдоо ойр ойрхон ирж, хамаатан садныхаараа зочилдог гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
PROUD OF YOU! YOU CAN!
harts goyo baina, goyo haragdaj baina, harts ni ongon, duudsan haragdaj baina, sain jijigchin bolnoo, AMJILT!
Mundag bn. Amjilt\n