Н.Номтойбаярыг шүүх хурал завсарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.07.02/ 14:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд оролцуулахаар шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан байна. Түүнийг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар цагдан хорьсон байдаг. 

Шүүх хурал өчигдөр 21:00 цаг хүртэл үргэлжилж, завсарласан. Шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.03/ үргэлжилж байгаа юм. Одоогоор шүүх хурал 14.00 цаг хүртэл түр завсарлалаа.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.23.49.6) 2020 оны 07 сарын 03

Төр, хууль засаглал гэж байгаа шүү ухаантай юм бол энэ алуурчин, даварсан хулгайч, хүчирхийлэгчийг үйлийн үрийг нь үүрүүлж ялыг нь эдлүүл

0  |  0
Top