2015 оны “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч П.Хан-Уул шинэ уран бүтээл гаргаж, үзэгч, сонсогчдодоо бэлэг барилаа. Тэрбээр уран бүтээлээ "Увс нуур" бөхийн дэвжээний хүчтэнүүд, тэр дундаа Н.Батсуурь аваргаар чимжээ.
Завхан унаган хүү болох түүнийг “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн залгамж халаа гэж хүлээх нь бий. Учир нь тэрбээр хоолойны өнгө, цараагаараа гавьяат дуучинтай тун ижил юм.
Баяр наадмын өмнө олны хүртээл болж байгаа "Зон олны наадам" хэмээх энэ дууны шүлгийг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Атантүлхүүр бичиж, аяыг ӨМӨЗО-ны ая зохиогч Б.Оюут хийжээ. Мөн хөгжмийн найруулгыг "Алтан Ураг" хамтлагийн М.Чимэдтогтох, "Нисванис" хамтлагийн соло гитарчин Б.Цацрал нар хийсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Увс Ховдын дөрвөдүүд хүн биш,Завханыхан завхай,Говь Алтайнхан халтар, Архангайнхан танк хүлдэг,Хөвсгөлийнхөн хөлдүү,Булганыхан будилаантай,Говийнхон цус ойртсон дебилүүд.
яг Лхагва шиг