Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ.
Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдрийн шүүх хурлаар тэдний гэм бурууг дэнслэхээс гадна гурван шүүгдэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
shuuh shudarga baih baih aa. heterhii ih shunaltai eh ornoo gesen setgelgui humuus
Avilgachidiig ingej taahalzuulah hereg baidag ym uu.