Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан.
Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн юм. Шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )