Гавьяат С.Жавхлангийн тоглолт УИХ-ын гишүүдийн захиалганд дарагдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 17

Улс төрд хүч үзсэн ч хувьсалын тохироо нь бүрдээгүйн улмаас төдийлөн амжилтанд хүрч чадахгүй  байгаа дуучин С.Жавхлан арга барилаа өөрчлөн  авъяас улс төр хоёрыг хослуулахаар шийджээ.  Сайн муу, солиотой шизотой гэх мэт янз янзаар дуудуулсан ч урлагийн тайзан дээр түүнийг дагаж дуулахгүй, дууг нь мэдэхгүй хүн ховор. Аргагүй л төрмөл авъяастай болохоор ард түмэнд хүлээн зөвшөөрөгддөг.  Сонгуулийн уур амьсгал хэдийнэ ороод байгаа өнөө үед УИХ-ын гишүүд гавъяат С.Жавхлангийн үнэ төлбөргүй тоглолтоор дамжуулан сонгогчидоосоо оноо авах алтан боломжийг   алдахгүй ашиглахаар захиалга өгөөд эхэлсэн гэнэ. Анхны захиалгыг  амнаасаа болоод АТГ- т байцаагдаж  хэрэгт ороод байсан ч саяхан цагаадаж сэтгэл нь амраад байгаа Ш.Сайхансамбуу гишүүн өгчээ. Араас нь залгуулаад УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ,  " Цагаан шонхор"-ын  Ч.Энхтайван нар хэдийнэ оочер дугаараа аваад байгаа  аж. Цаашид ч түүнийг өөрийн сонгогдсон тойргууддаа дуулуулах аар захиалга өгөх эрхмүүдийн цуваа хөвөрсөөр байгаа сурагтай. Энэ тоглолт нь С.Жавхлангийн хувьд улс төр, урлагийг хослуулсан  өөрийн болон бусдыг сонгуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн  чамлахааргүй ашигтай тоглолт болох янзтай.  Сонгууль дөхөхөөр авъяасаа хүртэл улс төржүүлэх юм даа.

 З.Билэгт

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuul(150.129.142.97) 2014 оны 12 сарын 01

Chadaj bgaa umand arga baihgui shuu dee chadaj bna sain duuchin shuu !

0  |  0
Top