11.398 хохирогчтой “ЖИ ТАЙМ”-ын шүүх хурлыг ZINDAA.MN маргааш ШУУД дамжуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан “ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үйл явцыг WWW.ZINDAA.MN цахим сайт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран маргааш ШУУД дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэх гэж байна.


Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээлэлд, тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт товлогдсон бөгөөд хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайттай хамтран LIVE хэлбэрээр дамжуулан хүргэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг www.zindaa.mn цахим сайтын лайв болон “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулна.

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.

Улмаар шүүх хуралдааныг 2020.07.02-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.08-ныг хүртэл хойшлуулсан.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгааг анхаарахыг хүсье

Мөн шүүх хуралдааны талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тухай бүрд хүргэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (31.164.60.21) 2020 оны 07 сарын 08

11398 shirheg mankuur bool tarhia ugaalgajee.\n11398 mankuuruud luivarchdad aldsan horongoo odoo ulsaar tolyyleh jyjig toglono.\nBagabandi pizdaaak, aluurchin bayar 2 jastiin bathyygeer damjuulan udirdsan Erdenet yildveriig baritsaand tavij terbum terbum dollor gadnaas zeelj avch oorsdoo bayajaad daraa ni erdenet yildveriin nereer zeelsen olon terbum dolloriin zeelee ulsaar tolyylsen

1  |  0
Top