Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдууллаа.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт таван жил таван сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан шийдвэр гаргалаа.
Түүнчлэн Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жилийн. хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Шүүхийн албан ёсны мэдээлэл:
Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Д.Ган-Эрдэнэ, Н.Ууганбаяр, Н.Алтансувд нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
1. Шүүгдэгч Боржигон овогт Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,
3. Шүүгдэгч Тайчууд овогт Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
4. Шүүгдэгч Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
5. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
6. Шүүгдэгч Их шарнууд овогт Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
7. Шүүгдэгч Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
8. Шүүгдэгч Булгадар овогт Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 19 )
Shuugchin tangarag urguj ard tumni itgelig huleej suugaa humuus iim yum hiiged bhaar yana da uur hiih ajilgui l bga yum bn gej oilgoj bn
Nogoo holbogdood bsan olon heregvvd ni vnen bol arai l baga yl onooj de. Esvel uls toriin holbogdoltoi helmegdvvlelt ymu oilgohoo bailaa
ingej hamaagui azargalj baij N. Enhbayr shig boloh vii tsag hugatsaa haruulna daa
mongoliin shuuh boliooch naad hun chini ymar hereg hiisen ym be shuuhee neelttei yvuulaach eee
Яг ямар хэрэг хийсэн юм бэ? Хамтран оролцсон, зохион байгуулсан, хамжсан, гүйцэтгэсэн гэсэн зүйл ангиуд л байх юм. Яг юуг гэдэг нь хаана байна вэ?
Tord shurgasan oligarxiudad surgamj bolloo.Uls tord xol tavina gedeg ni ulsaa deeremdej doromjilj yu xyssenee xiine gej bodoj ordogiig zogsooxod anxaaruulga bolloo !!!
Zozo ene huuhediin heregt iim yal onoo baigaa uim chini bayar bayartsogt nar nar uzehguin bnldoo.
Zozo ene huuhediin heregt iim yal onoo baigaa uim chini bayar bayartsogt nar nar uzehguin bnldoo.
Zozo ene huuhediin heregt iim yal onoo baigaa uim chini bayar bayartsogt nar nar uzehguin bnldoo.
Arai denduuljdee
Hurelsuh zuuj bn gsn ug u
Hurelsuh zuuj bn gsn ug u
Hurelsuh zuuj bn gsn ug u
Hurelsuh zuuj bn gsn ug u
Hurelsuh zuuj bn gsn ug u
Hurelsuh zuuj bn gsn ug u
shuuh, shuuhee gej yuu l bolood bn luivarchid ofshorchid turiin munguur bayjigsad tom herguudee yahin boloo ajil hiisniihe tuluu shuuhiin haalga tataj bdag yuu vee
tamhi tataad 5,8 jil avaj baihad,hun nisgeed 8 jil,lol
ene chudaa yu ve shuuhiin shine praktik garch bgaam bn