Т.Түмэндэмбэрэл: Энэ жил аварга Н.Батсуурь түрүүлэх бүрэн боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

-Үндэсний бөхийн Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа-


-Та аль нутгийн хүн бэ. Монгол бөхтэй хэзээнээс ажил, амьдралаа холбосон бэ?

-Би Өвөрхангай аймгийн Нарйинтээл суманд төрсөн. Хар багаасаа бөх үзэх дуртай хүүхэд байсан. Уг нь хичээл номондоо сайн, уралдаан тэмцээн олимпиадад амжилттай оролцчихдог, номын хүүхэд байлаа. Миний эргэн тойрны хүмүүс намайг эрдэм номын мөр хөөсөн хүн болно л гэж боддог байсан байх. Харин миний сонирхол өөр тийшээ чиглэсэн. Бөхийн барилдаан үзээд гоё сайхныг нь харж л байвал бахархалтай байдаг. Их сургуулийн оюутан болж ирээд Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг газар очоод “Би бөхтэй холбоотой ямар ч хамаагүй ажил хийх хүсэлтэй хүн байна” гэж хэлсэн. Тэр үеийн удирдлагууд аз болж арван долоо, наймхан настай намайг тоогоод, сорил аваад ажиллаад үз гэсэн. Тэгээд л ер нь бөхийн оноолт гэдэг зүйлтэй холбогдоод 10 гаруй жил болчихлоо.

-Бөхийн тайлбар хийнэ, оноолт хийнэ гэдэг хүнээс нилээд өндөр мэдрэмж, авьяас шаардах байх?

-Би өөрөө тайлбарлагч бол яг биш. Ганц нэгэн тохиолдолд эфир дээр суусан л болохоос яг үндсэн хийдэг ажил маань бөхийн оноолт хийдэг. Тиймээс тайлбарлагч нарын дэргэд ийм, тийм гэж ярих хэмжээний хүн бол биш. Миний эргэн тойронд тайлбар хийдэг хүн зөндөө байдаг. Тэд нарынхаа онцлог шинж, чадварыг хараад байхад мэдрэх л хамгийн чухал юм шиг байна лээ. Дээрээс нь худал, үнэн ярилгүй баримтад түшиглэж ярих нь чухал санагддаг. Түүнээс биш бөхийн тайлбарлагч гэхээр л хоолойгоо шахсан, Ардын хувьсгалын гэж яриагаа эхэлсэн хүмүүс байдаг гэж ойлгох нь өрөөсгөл. Цаг үеэ дагаад үзэгчдэд хамгийн ойлгомжтой, өөрийн сэтгэл хөдлөл, үзэл бодлоо дардаг л байх ёстой.

-Бөхийн оноолтын талаар жаахан дэлгэрүүлж яриа?

-Монгол бөхийн хамгийн чухал зүйл бол оноолт л доо. Нэг овооны наадамд 16 бөх барилдлаа гэж бодоход тэр хүмүүс чинь эрэмбэ дараатай, дэстэй. Тэрийг нь мэдэж байх ёстой. Энэ тухай 2003 онд батлагдсан Баяр наадмын тухай хууль, түүнийг дагаж гарсан журмуудад ч тодорхой заагаад өгчихсөн. Хуучин бол "Онооны сайд" гэж нэрлэдэг байсан юм билээ. Социализмын үед "Онооны шүүгч" гэж нэрлэж байгаад МҮБХ байгуулагдахдаа нилээд хэдэн нэр томъёог сэргээхдээ "Гарын даа" гэж нэрлээд 30 жил болж байна. Даа гэдэг нь манж хэлний дарга, даамал гэсэн үг. Гарын гэдэг нь бичиг цаасны гэсэн утгатай. Ингээд бөхийн бичиг цаасны даамал болж байгаа юм. Оноолт гэдэг маань маш энгийнээр тайлбарлахад хамгийн том цолтой бөх хамгийн бага цолтойгоо таарч барилдах л юм. Харин ам авхуулахад давсан хүмүүсээ жагсааж байгаад хамгийн том цолтойгоос нь эхлээд бусдынх нь барилдааных нь арга барил, тал гээд бүх юмыг нь хэлж сонсгоод, зөвлөөд амыг нь авхуулдаг.

-Том цолтой бөхчүүдээс ам авахдаа өөрийн чинь зөвлөгөөг илүү сонсдог бөхчүүд байдаг уу?

-Байлгүй яахав. Энэ хүрээлэлд ороод 10 гаруй жил болчихсон учраас хэн нь хэн бэ гэдгээ мэддэг. Тиймээс зөвлөгөө авдаг, сонсдог хүмүүс байна. Улсын аварга С.Мөнхбат гэхэд “Дүү ахдаа сайн зөвлөөд өг. Ойрд барилдаагүй, заримыг нь мэдэхгүй байна” гэдэг байдлаар ханддаг. Зөвлөлдөөд ярьдаг гэвэл бүгд л ярина. Энэ чинь ямар талтай билээ, сая хэнийг давсан, хэр удсан ч гэдэг юмуу байнга л зөвлөлдөж байдаг. Бөх гэдэг чинь хоёр нөхөр дуртайдаа хөлсөө гаргаад ноцолдоод байгаа юм шиг харагдаж мэдэх ч цаана нь тэсвэр тэвчээр, тооцоо, судалгаа гээд асар нарийн юм байдаг. Улсын том цолтой бөхчүүд гэдэг чинь тэр тооцоо судалгааг бүр дээд түвшинд нь хүргэчихсэн хүмүүс байдаг. Зарим тохиолдолд л асууна уу гэхээс тооцоогоо хийчихсэн л байдаг. Баттай болгож л асууж байгаа хэрэг.

-Энэ жилын баяр наадам их онцлогтой болох гэж байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

-Түүхэндээ 1920 онд монголчууд наадмаа өнжсөн байдаг юм билээ. Тусгаар тогтнолын асуудал яригдаж байхад юун наадам ч байсан биз. Түүнээс хойш энэ онд 100 жил болж байна. Монголчууд маань их билэгшээлийн ард түмэн. Зуун жил болохоор л наадам нь тасраад байдаг байж болохгүй биз дээ. Тэгээд ч наадам гэдэг маань зүгээр нэг хэдэн бөхчүүдэд цол олгох, морь уралдаж, сур харвах юм биш. Монгол Улсын Үндсэн хуулинд Тусгаар тогтносон улс мөн гэж заасан. Эргээд Баяр наадмын тухай хуулинд Монгол Улсын тусгаар тогтнолыг илтгэдэг гол зүйл нь Үндэсний их баяр наадам гэчихсэн байгаа. Тэгэхээр манайх улс шиг улс шүү гэдгээ дэлхийд зарлаж байгаа гол юм маань наадам юм шиг байгаа юм. Энэ жилийн тухайд бол дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан. Аз болж манайхан дэг журам, хариуцлагатай байж, байгууллагууд нь идэвхи зүтгэлтэй ажилласны хүчинд дотооддоо алдсангүй. Тийм болохоор ард түмнийхээ сэтгэл санааг өргөдөг гол зүйл болсон наадмаа хийж байгаа нь сайхан хэрэг. Бөхийн барилдааны хувьд энэ жил нилээд онцлогтой болох байх. Яагаад гэхээр энэ жил заалны барилдаан өвлөөс хойш огт болсонгүй. Тийм болохоор ямар ч баримжаа байхгүй байна.

-Зарим багш, дасгалжуулагч нар үзэгчгүй болох учраас үзэгчдийн сэтгэл хөөрөлд бага автдаг бөхчүүд нилээд дээгүүр барилдана гэж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бөхийн багш, дасгалжуулагч нар бэлтгэлээ таслаагүй, өөрийгөө барьсан, бэлтгэл сургуулилтаа чамбайруулсан хүн дээшээ барилдана гэж ярьж байна лээ. С.Мөнхбат аварга саяхан өгсөн ярилцлагадаа үзэгчгүй наадам наадам биш, зугаа төдий зүйл болох гээд байна ч гэсэн. Энэ нь ч нэг талаар зөв. Наадам чинь үзэгч түмнийг баясгах гэж хийдэг зүйл болохоос биш хэдэн бөхөд цол олгох гэж хийдэг зүйл биш. Мэдээж үзэгчдийн уухайн дуунаас л бөхчүүд урам зориг авч сайн барилддаг. Харин үүнд нь их, багын л ялгаа бий. Энэ жилийн тухайд маш сайн төвлөрсөн, анхааралтай байсан хүн л дээшээ барилдах байх. Дээрээс нь зөвлөгч нар их цөөхөн байна. Өмнө нь бүгд л бужигнаад ярилцдаг байсан бол энэ жил дэвжээ бүрээс нэг багш л талбайд орно. Тэр хүн 30-40 бөхөд хүрч зөвлөх нь юу билээ гээд бодохоор өөрөө, өөртэйгөө л сайн ажиллах хэрэг гарна.

-Энэ жилийн барилдаанд аварга, арслангуудаас ямар хүмүүс барилдах бол?

-Мэдээж Дархан аварга Г.Өсөхбаяр маань барилдана. Ид барилдаж байгаа аварга, арслангууд бүгд л бүртгүүлсэн байсан. Энэ жилийн хувьд тэр өнжчихлөө дөө гэх хүн байхгүй харагдсан шүү. Баяр наадмын бүртгэлийг хамаагүй зарлаад байж болохгүй. Наадамчин олны маань харж баясдаг, цолоо ахиулаасай гэж хүсдэг бөхчүүд маань бүгд л барилдана.

-Таны таамгаар энэ жилийн наадмаар улсын цолтны эгнээнд орох ямар бөхчүүд байна вэ?

-Миний хувьд таамаглахад Завхан аймгийн заан М.Лхагвагэрэл гээд 22 настай залуу бий. Энэ жил улсад барилдахаар Сүүж ууланд бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Энэ өвөл шинэ Үндсэн хуулийн барилдаанд улсын цолтой олон сайн бөхийг давж түрүүлсэн. Энэ залуу хоёр давчихвал дээшээ цолонд хүрчих байх гэж бодож байна. Бас Архангай аймгийн арслан Б.Зоригтбаатар байна. Дэвжээнийхээ сорилгод сая түрүүлсэн. Хий нь арилаад цол авбал авахаар цаг нь болсон. Өөр олон залуучууд бий л дээ.

-Их шөвөг, үзүүр, түрүүнд хүрч барилдах бөхчүүд таныхаар хэн байх вэ?

-Ер нь бол би Ч.Санжаадамба аваргыг жил болгон л түрүүлээсэй гэж боддог. Монгол төрийнхөө наадамд олон түрүүлээсэй гэж боддог. Энэ жилйин хувьд аваргын бэлтгэл хэр байгаа юм, сайн мэдэхгүй байна. Бэлтгэл сургуулилтаа хийсэн байдал, боломжийг нь бодвол Н.Батсуурь аварга түрүүлэх боломжтой. Ид барилдаж байгаа аварга, арслангуудаа бүгдийг нь манлайлж барилдана. Хорио цээрээс өмнө өөрийгөө дайчилж, барилдаанаа өөрчилж байсан бөх бол арслан П.Бүрэнтөгс. Жингээ хасаад, хүний хөл аваад барилдааны арга барилаа их өөрчилсөн. Ийм хүн нилээд дээшээ барилдаад байгаа харагддаг. Дээрээс нь ид барилдаж байгаа арслан, гарьдууд, үзэгчдийг шуугиулдаг харцагууд байна. Их л үзүүштэй барилдаанууд олон гарах байх.

-Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болох учраас орон нутаг руугаа явж барилдахаар шийдсэн аймгийн арслангууд нилээд байх шиг байна?

-Бөх гэдэг зүгээр нэг ноцолдоод байдаг юм биш гэж түрүүн хэлсэн. Амьдралаа болгоод явчихсан зүйл учраас бүхнийг тооцоолж байгаа л даа. Дээрээс нь өөрийгөө мэдрэх гэж юм байна. тэгш ойн жилээр 1024 бөх барилддаг. Тэгэхээр хурц арслан болчихвол давааны нугалаанд таарах учраа өөр болж таарна. Эдгээр хүмүүсийг буруутгах ямар ч арга байхгүй. Өөрийнхөө хэм хэмжээг мэдрээд улсад барилдаж байгааг нь буруутгаж болохгүй. Миний баттай мэдэж байгаагаар Баян-Өлгий, Хөвсгөл, Булган зэрэг аймгууд руу эрэмбээ ахиулахаар бөхчүүд явсан. Зорьсон зорилгоо биелүүлээд ирвэл хойтонгийн 100 жилийн ойд дахиад л дайрах байх даа.

-Тэгш, том ойд одтой барилддаг бөх, нутгийнхан байна биз?

-Ардын хувьсгалын тэгш ойд Булган, Увсын бөхчүүд их сайн барилдсан байдаг. Ардын хувьсгалын 10 жилийн ойд Булганы “хурандаа” М.Бэх-Очир гэдэг хүн түрүүлсэн. 20 жилээр мөн л Булганы Б.Түвдэндорж аварга түрүүлж байсан бол 30 жилээр үзүүрлэж Хөвсгөлийн Уйлган голын гурван аваргын нэг Цэвээнравдан түрүүлж байсан. 1961 онд Булганы Сайханы С.Цэрэн аварга түрүүлсэн бол 50 жилийн ойд Х.Баянмөнх аварга түрүүлж, С.Цэрэн аварга үзүүрлэсэн байдаг. Ингээд 60 жилийн ойгоор 10 жилийн зайтай Х.Баянмөнх аварга түрүүлж байсан бол 70 жилээр Увс нутгийн аварга О.Балжинням түрүүлсэн. Харин 2001 оны 80 жилээр Төв аймгийн А.Сүхбат түрүүлж, 90 жилээр Увс аймгийн С.Мөнхбат аварга түрүүлсэн юм. Ер нь “Төр дагаж бөх, Бөх дагаж төр” гэж хэлц шахуу үг байдаг. Түүхээс үзэхэд тухайн жилүүдэд төрийн удирдлагад аль нутгийн хүн байна, түрүү бөх нь ч тэгж дагасан юм шиг харагддаг. Х.Баямөнх аваргыг ид сайн барилдаж байхад Увс нутгийн хүмүүс төр засгийг удирдаж байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Ховд аймгийн Зэрэг сумаас улсын цолтой анхны бөх нь төрсөн байдаг. Эдгээр хүмүүс бөхчүүд дээр очоод л манай хүнийг дэмжээрэй гээд яваад байсан байж таарахгүй шүү дээ. Гэхдээ л нэг ийм хамаарал шиг юм байдаг юм. Х.Чойбалсан гэж хүн төрийн тэргүүн байсан дайны жилүүдэд зүүн хязгаар, Дорнодын бөхчүүд жил дараалан үзүүр, түрүүнд үлдсэн байдаг юм. 1936, 1937, 1939,1940 гэсэн онуудад Дорнодын бөхчүүд их шөвөгт хоёр, гурваараа үлдсэн байдаг түүхтэй. Түүнээс хойш Дорнодын бөхчүүд үзүүр, түрүүнд үлдсэн тохиолдол бараг байхгүй.

-Барилдах эрхээ хасуулчихсан бөхчүүд байгаа. Тэд нарын барилдах эрх сэргэсэн болов уу?

-Сэргэсэн, тэдгээр бөхчүүд маань барилдана. Ө.Бат-Орших гарьд, Б.Пүрэвсайхан заан, Э.Даш начин гээд бөхчүүдийн барилдах эрх сэргээд бэлтгэлээ базааж байгаа. Хоёр ч жилийн наадам өнжчихсөн хүмүүс нилээд том зорилготой бэлтгэлээ хийж байгаа нь тодорхой. Наадмын бус үеийн шинжилгээнд бүдэрсэн хүмүүсийн ч эрх сэргэсэн байгаа.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.144) 2020 оны 07 сарын 11

Хараал чинь ерээл болог хавсан /хавирга/ чинь дэгээ болог ээ

0  |  0
эээээээээээээ(202.179.21.194) 2020 оны 07 сарын 10

2 ын даваанд унана

0  |  0
Зочин(202.126.90.157) 2020 оны 07 сарын 10

Өөдгүй муу Увсыг нам дарах хэрэгтэй.

0  |  0
bat(103.229.123.246) 2020 оны 07 сарын 10

ANAR turuulnee!!

0  |  0
зочин(202.126.92.98) 2020 оны 07 сарын 10

батсуурь сураггүйээ\n

0  |  0
SS(103.229.121.226) 2020 оны 07 сарын 10

Цогтбаатарыг залгасан зөв яриатай залуу байн амжилт хүсэе

0  |  0
irgen(202.126.89.88) 2020 оны 07 сарын 10

Nutag us tataa tulhee yamarch hamaagui hen sharguu hodolmorno ter l turuulne, duusaa!

0  |  0
Mgl(182.160.32.209) 2020 оны 07 сарын 12

Nusan buu uvsiin durvud hol ochij hutsaarai

0  |  2
Монгол(202.179.24.28) 2020 оны 07 сарын 10

ХАрж л бай Оюунболдоос айгаад түүний эрхийг хасуулах гэж энэ Увсынхан мөн ч их хөөцөлдлөө дөө. Аврага хүн бол аврага л байдаг. Цэрэнтогтох аврага Баянмөнх допингдчихсон байхад нь 2 удаа хаяж түрүүлсэн гэлцдэг юм билээ.

0  |  0
Иргэн (66.181.191.46) 2020 оны 07 сарын 10

Бүрэнтөгс арсланг даацтай мэх хийж сурсан гэж хэлж бх шиг бн л даа. Хүний хөл аваад , жингээ хасаад ч гэх шиг . \nТэр тусгайлсан нэртэй шогын наадамд хэн нь ч түрүүлсэн ялгалгүй ! Ирэх жилийнхээ 100 жилийн наадамд л сн барилдахаа хичээ ! Бөхчүүд минь !

0  |  0
хувилгаан(66.181.160.109) 2020 оны 07 сарын 10

энэ нэг мэдрэл муутай юмнууд увс улс гээд юу яриад байгаа юм бэ. атаархагчид өөрсдөө ингэж талцуулж , байнга яс хаяж байх юмаа.

0  |  0
Бөх(202.9.46.172) 2020 оны 07 сарын 10

төв аймгийн Сүхбат ч гэх шиг юу вэ чи ай наад хүн чинь цолтой энэ цаг үеийн зүүний манлай бөх шүү төв аймгийн сэргэлэн сумын харъяат далай даян дархан аварга А.Сүхбат дархан аварга шүү өсөхбаяр аварга маань гэчихээд Сүхбат дархан аваргыг төв аймгийн сүхбат ч гэх шиг үнэн доромжилж байгаа байхгүй юу тэгээд ч ардын хувьсгалын 99, 100 жилийн ойгоор Санжаадамба аварга түрүүлэж одоо барилдаж буй аваргуудаас хамгийн түрүүнд 10 дахь дархан аварга цол хүртэх болно батсуурь бол одоо чадахгүй

0  |  0
Kk(24.19.4.149) 2020 оны 07 сарын 10

60n hariin neg ni turuulne. Yalgaa ui bn.

1  |  0
Kk(24.19.4.149) 2020 оны 07 сарын 09

60n hariin neg ni turuulne. Yalgaa ui bn.

0  |  0
Зочин(202.126.88.178) 2020 оны 07 сарын 09

Амны билэггүй үг ярьдаг хог вэ

1  |  0
зочин(104.248.122.192) 2020 оны 07 сарын 08

Амар заяа түрүүлнээ

0  |  0
зочин(104.248.122.192) 2020 оны 07 сарын 08

Амар заяа түрүүлнээ

0  |  0
,(49.0.130.132) 2020 оны 07 сарын 10

Увс улсаас л биш шүү\n

1  |  4
Зочин(66.181.161.62) 2020 оны 07 сарын 10

Нарийнсах юу байхав дээ. Их л нарийн болоод ирэхээрээ найраа л болно биз дээ. Өөр юу байхав дээ. Хуучаа ярих гээд хулгайгаа гэгч болж байна уу.

1  |  1
x(203.91.115.53) 2020 оны 07 сарын 10

Батсуурь түүрүүлнээ харж л байгаарай

2  |  2
Цогт-Очир(103.80.211.167) 2020 оны 07 сарын 10

Бүлтэрдэг Түмээ бүлтэрч л явна уу. Батсуурь аварга бэртэлтэй бгаа. Хөл нь бэртсэн. Иймэрхүү юм аа ч мэдкүү\n

2  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 07 сарын 10

ОДОО ҮЕД ЭНЭ БӨХИЙН ТАЙЛБАРЛАГЧ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЖ ГАРЧ ИРСЭН ХҮМҮҮС 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”байгаа” байгаа” байгаа” ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ЮМ ....ҮНИЙГЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ХЭЛ МАШ ИХ БАЯН БАЯЛАГ ХЭЛ ШҮҮ ДЭЭ ....ТЭГЭЭД Л ЮУ Ч БОЛООГҮЙ БАЙХАД УУЛАГА АЛДААД Л ОРЛИЖ ГАРНА....ДЭЛХИЙН АВАРГА Н.ЧАНАРАВ ГУАЙ ШИГ ТАЙЛБАРЛАХ МХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ....

2  |  1
Top