“ЖИ ТАЙМ” гэх тодотголтой сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 09:00 цагаас эхэлсэн ч шүүгдэгчид хилийн хориг тавьж, хэргийн материалтай танилцах боломжоор ханган долоодугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан уг хэргийн шүүх хуралдааны үйл явцыг WWW.ZINDAA.MN цахим сайт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран ШУУД дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэн ажиллаж байгаа юм.
Долоодугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг шууд дамжуулан хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )