Улсын Ерөнхий Прокурорын Газраас 2020 оны эхний хагас жилийн байдлаарх үйл ажиллагааны мэдээллээ хүргэж байна.
Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахад прокурорын байгууллага оролцоогоо хангаж ажилласан гэж мэдэгдлээ.
Сануулахад, ФАТФ-аас гаргасан албан ёсны мэдэгдэлд Монгол Улсын авч хэрэгжүүлсэн гол шинэчлэлүүдийг тодотгохдоо:
Тэгвэл Улсын Ерөнхий Прокурорын Газраас сая мэдээлэхдээ “Прокуророос өндөр эрсдэлтэй авлигын гэмт хэргүүдийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчлэх чиглэлээр ажилласан. 208 хэргийг мөнгө угаах зүйл ангиар давхар зүйлчилснээс, 68 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Энэ бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гарахад нөлөөлсөн. Мөнгө угаах хэрэгт хяналт тавих мэргэшсэн прокуроруудыг бэлтгэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Цаана нь толгойг нь илээд өнгөрсөн 300 орчим хэрэг байгаа.