Залилан хийсэн “ДЦС-2“ компанийн удирдлагуудад ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Нийслэлийн прокурорын газраас “ДЦС-2“ ТӨХК-ны гүйцэтгэх захирал ажилтай байсан С.Бямбаахүү, “ДЦС-2” ТӨХК-нд Ерөнхий ня-бо ажилтай байсан Б.Даваадуламд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ “Цагаан давс” ХХК-ны захирал ажилтай Д.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Өнөөдөр /2020.07.09/ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч хэлэлцээд:
С.Бямбаахүүг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.450.000 төгрөгийн торгуулийн ялаар, Б.Даваадуламыг Нийтийн а лбанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар, Д.Баатарыг Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.850.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж,
С.Бямбаахүүгээс 14.000.000 төгрөг, Б.Даваадуламаас 4.000.000 төгрөг, Д.Баатараас 6.232.945 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Баянгол,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.188.221)  2025 оны 03 сарын 13

Залилан чин хар ухаанаар хөнгөн хэрэг

1  |  0
Top