Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ Хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчимл, тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулсан байна. Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм. Энэ жилийн хязаалан насны морьдын уралдаанд 221 хурдан үрээ бүртгүүлжээ.
Одоогоор Морины салбар хороо хуралдаж, цаг агаарын нөхцөл байдлыг харж, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан шийдвэр гаргах юм байна.
Өнөөдөр 12 цагаас эрлийз дунд нас, 15 цагаас шүдлэн насны уралдаантай.
Сэтгэгдэл ( 0 )