Ж.Болдбаатар: Морь уралдах замын нөхцөл байдал хүнд байна

2020 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ Хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчимд, тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулаад байна. Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм. Энэ жилийн хязаалан насны морьдын уралдаанд 221 хурдан үрээ бүртгүүлжээ.

Морины салбар хороо дөнгөж сая уралдааны замын нөхцөл байдлыг шалгаад ирлээ. 

Үндэсний их баяр наадмын Морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар "Зам хальтиргаатай, борооны усанд хог түрж орж ирсэн, уралдаан эхлүүлэхэд эрсдэлтэй байгаа тул хязаалан насны морьдын уралдааныг бороо хур намдтал тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Өнөөдөр мөн 12.00 цагаас эрлийз дунд нас, 15.00 цагаас шүдлэн насны уралдаан болох товтой байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.106.186.161) 2020 оны 07 сарын 10

yagaad Mgl uls teneg yum boldoo huuhed mal zovooson herthii ulsuud yadaj bhad koronog.n hajuud naadam hj bdag duurthen oron 2 doh davalgaa korono virus ehelcheed uls ornuud hund bhad manai Mgl naadam hiigeed baysaad yavj bdag guiee mun hund uls oron

0  |  0
Эрдэнэт(202.131.243.186) 2020 оны 07 сарын 10

Тэгээд уралдаанаа болиочээ, хүүхдийн амь насаар зугаагаа гаргах гээгүй бол!!!!!

1  |  0
Top