Үндэсний их баяр наадам өнөөдөр /2020.07.10/ хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч нийслэл орчимд, тэр дундаа Хүй долоон худаг орчим бороо ихтэй байгаа учраас Морины салбар хорооноос уралдааныг хойшлуулаад байна. Хязаалан насны морьд 07.00 цагт гарааны зурхайгаас хөдлөх байсан юм.
Үндэсний их баяр наадмын Морины салбар хороо өнөөдөр өглөө уралдааны замын нөхцөл байдлыг шалгасан ба Морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар "Зам хальтиргаатай, борооны усанд хог түрж орж ирсэн, уралдаан эхлүүлэхэд эрсдэлтэй байгаа тул хязаалан насны морьдын уралдааныг бороо хур намдтал тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна" гэсэн мэдээлэл өгсөн.
Дөнгөж сая авсан мэдээллээр бол 14:00 цагаас хязаалан насны морьдын уралдаан эхэлж магадгүй байна. Энэ жилийн хязаалан насны морьдын уралдаанд 221 хурдан үрээ бүртгүүлжээ.
Өнөөдөр мөн эрлийз дунд нас, шүдлэн насны уралдаан болох товтой байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )