Б.Ундармаад холбогдох хэргийн хэлэлцүүлэг НААДМЫН ДАРАА болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон.
Улмаар Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдож, Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gbmlkd(37.201.169.123) 2020 оны 07 сарын 10

Ene ih hurald bga hvvhnvvd envvnii araas orohgvi bbal zvgeer bhiin

0  |  0
ИРГЭН(66.181.178.40) 2020 оны 07 сарын 10

ЖДҮ БАЙТУГАЙ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮ ДЭЭ. ЖДҮ БОЛ ЗӨВХӨН ХУМСНИЙ ТОЛИОН ТӨДИЙ ГЭМТ ХЭРЭГ ЭНЭ УНДАРМААГИЙН ХУВЬД ЖИНХЭНЭ ГЭМТ ХЭРЭГ НЬ ЭХ ОРНОО ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ АГУУЛАХ БОЛГОХООР САНААРХАЖ БАЙСАН ГЭДЭГ

0  |  0
ЗОЧИН(119.40.98.177) 2020 оны 07 сарын 10

МУУХАЙ НҮДТЭЙ ХУЛГАЙЧ, НҮД БҮХ СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ.ШОРОНД НЬ ХАТАА ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЭМ,

0  |  0
БОДЛЫН ХУЛГАЙЧ(203.23.49.6) 2020 оны 07 сарын 10

АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ӨГ ХУЛГАЙЧ УНДАРМАА

0  |  0
Top