Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

2020 оны 07 сарын 10

Нийслэлийн прокурорын газраас Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий 6 Эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хүлээн авчээ.

Улмаар 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгасан байна.

Яллагдагч Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Д.Дамба-Очир нь Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлжээ.

Улмаар  Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийсэн.  2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.163) 2020 оны 07 сарын 10

Байх Естой газарт нь орон того байгаа байлгуй туун руу нь яаралтай явуулах хэрэгтэй, Харин тэр хохирлыг нь барагдуулахад онцгой анхаарах нь зуйл нийцнэ

0  |  0
БОДЛЫН ХУЛГАЙЧ(203.23.49.6) 2020 оны 07 сарын 10

БАЙДАГ ГАЗАР РУУ НЬ ЯВУУЛ

0  |  0
Top