Өнөөдөр (2020.07.10) 05:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Тoyota Аlion маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн Дуллааны хавтгай гэх газарт онхолдож, зорчигч болох 30 настай эмэгтэй амь насаа алдсан байна.
Хүчтэй, аадар борооны улмаас зам даваа хальтаргаа ихтэй болж, зарим хэсэгт зорчиход эрсдэлтэй болж байгаа тул орон нутагт зорчихдоо анхаарал, болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Яг энэ цаг мөчид гэхэд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баяндавааны зүүн талд усархаг аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж, зорчих хэсэг бохирдон, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой.
Сэтгэгдэл ( 0 )