Ганцхан өдөрт ослын улмаас 11 хүний амь нас хохирсон байна!!!

2020 оны 07 сарын 10

Өчигдөр буюу 2020.07.09-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 396 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 234 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийт 11 хүн нас барсан.

2020.07.09-ны өдөр 11 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч С 57 настай эрэгтэй нас барсан.

2020.07.09-ны 18 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэр Toyota Alphard маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын 7 хүн нас барсан.

2020.07.09-ны 16 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Hyundai Аccent маркийн автомашин онхолдож зорчигч Б 46 настай эрэгтэй нас барсан.

2020.07.09-ны 19 цагийн орчимд Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт ДАЮУН маркийн мотоцикл онхолдож жолооч Д 58 настай эрэгтэй нас барсан.

2020.07.09-ны 22 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт Nissan Leberty маркийн автомашин явган зорчигч Э 3 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэргүүд тус тус бүртгэгдсэн байна.

Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн аялал зугаалгаар орон нутгийн замд зорчихдоо худаа зөв тохируулж, бүсээ зүүж, хүн болон ачаа хэтрүүлж тээвэрлэхгүй байхад онцгой анхаарна уу !!!

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top