Үзэгчдийг 1.5-2 метрийн зай барьж НААДАМЛАХЫГ чиглэл болгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт аймаг, сум дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах өдөр буюу 2020 оны долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын 2 дахь заалтад аймаг, сум, дүүргийн баяр наадмыг Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулах тухай тусгасан байдаг.

Гэвч, сүүлийн үед зарим аймаг, сум баяр наадмаа зохион байгуулахдаа тогтоосон хугацааг баримтлахгүй байгаа тул Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах тухай хууль, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зэргийг тус тус үндэслэн дараахь чиглэлийг өгч байна. Үүнд,
 

  • Баяр наадам зохион байгуулахдаа КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэт бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгчид амны хаалттай, хоорондын зай 1.5-2 метрээс багагүй байх, бөх, харваач, унаач хүүхдийн халууныг үзэж тэмдэглэл хөтлөхөөс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулахад хэрэгжүүлсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн нийтлэг шаардлагыг баримтлан ажиллах,
     
  • Хүн, амьтны гоц халдварт өвчний болзошгүй тархалт болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх зэрэг үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналтыг тогтмол зохион байгуулж ажиллах,
     
  • Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээс бусад хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг болно гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.32) 2020 оны 07 сарын 17

Ковид 19 ийн онцгой байдлын дэглэм чинь сонгуулийн үеэр дарга нарт хамаагүй юм уу? Хүрэл сүхээс эхлээд хичнээн хүнтэй тэврэлдэж гар барив???? Одоо тэгээд дотооддоо халдвар дэгдвэл бурууг нь жирийн иргэд наадам руу чихэх нь л дээ. Энэ МАН ы зэвүүн явуургүй бузар заль мэхийг бодохоор дургүй хүрч байна.

2  |  0
зочин(64.119.21.32) 2020 оны 07 сарын 17

Сонгууль болохоор Ковид чиньхамаагүй болдог юм уу? Эсвэл дхргх нарт хамаагүй шийдвэр юм уу? Хүрэлсүхээс эхлээд хичнээн хүнтэй тэврэлдэж гар барив??? Одоо халдвар ихсэж дотооддоо тархвал наадам жирийн иргэд рүү буругаа тохох нь л дээ!!! Энэ МАН ын зэвүүн явуургүй аргад дургүй хүрч байна

2  |  0
лалрын лалрууддаа зо(122.201.21.196) 2020 оны 07 сарын 11

МУУ ЖДУЧИН МИНЬ ЧИ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ИХ ХИЙСЭН САЙН БАЙНА ГЭЖ ХУРЭЛСУХ П ЧИНЬ ШАДАР БОЛГОО ЮУ???? ТЭГЭЭД ХЭН БИЕЛУУЛЭХИЙН ХАРЬЯА Л ДАА ЭНЭ ДЕРВЕН ЖИЛ БИТГИЙ ХЭЛ ГУРВАН САР Ч ХИЙХГУЙ ДЭЭ ЧИ

1  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 11

Naadmiin daraa xaldvar ch saixan osox baix daa gargaj xiij baigaa shiidveryyd ni neeree arai ch dee !!!!

1  |  0
ninj(143.176.142.132) 2020 оны 07 сарын 11

zai barih ch mongold heregjihed tun hetsuu zaawar da , ATM -ees mongo avahad bas ene hemjeenii zaitai baih estoi gehed l ard huzuu unschih geed l zogsdog humuus shu de

1  |  0
z(202.9.46.129) 2020 оны 07 сарын 11

yun naadamlah oilgomjgui chiglel zaavar uguud t1 pizda chin

1  |  0
Top