Үндэсний их баяр наадмын хөтөлбөр, ШУУД ДАМЖУУЛАХ хуваарь

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

-Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөртэй танилцана уу. Та бүхэн сайхан наадаарай-


Долоодугаар сарын 11, Бямба гараг
 

07:00-11:00 Азарганы уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

08:00-11:00 Шагайн харвааны хоёрдах хэсгийн тоглолт. Баяр наадмын төв талбай Шагайн асарт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

08:30-12:00 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

11:00 Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

11:10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

11:40-12:40 Шагайн харвааны нээлтийн ажиллагаа. Баяр наадмын төв талбай Шагайн асарт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

11:50-15:00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

12:00-13:00 Үндэсний сурын харвааны нээлт. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

12:00-15:00 Их насны морьдын уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

13:00-16:00 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

13:00-20:00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт. Баяр наадмын төв талбай Шагайн асарт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

15:20-18:00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

16:00-19:00 Эрлийз дээд насны морьдын уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

16:00-17:30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

17:30-20:30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

21:00-24:00: Улаанбаатарын үдэш 2020 наадмын үдшийн онлайн шоу тоглолт

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

23.00 Баяр наадмын ёслолын буудлага

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа
     


Долоодугаар сарын 12, Ням гараг
 

07.00-11.00 Соёолон насны морьдын уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

08.00-13.00 Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт. Баяр наадмын төв талбай Шагайн асарт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

09:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ,Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

11:20-12:40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5, TV-9, Боловсрол телевиз

12:00-14:00 Дааганы уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

12:00-13:30 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

13:30-14:10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

14:00-14:30 Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах. Баяр наадмын төв талбай Шагайн асарт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

14.00-15.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа. Баяр наадмын төв талбай Сурын талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, C1, VTV,STAR,TM

14:20-15:00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулал: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

15:00-15:30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Баяр наадмын төв талбайд.

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

15:00-16:30 Эрлийз бага насны морьдын уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

15:30-16:10 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

16:10-16:30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.
Баяр наадмын төв талбайд.

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

16:30-17:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

17:00-19:00 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

17:20-17:50 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

17:50-18:30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, Монгол HD, TV-5,TV-9, Боловсрол телевиз

18:30-19:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

19:00 Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз

19:10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол. Баяр наадмын төв талбайд

  • Шууд дамжуулалт: Бүх телевиз
     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top