Үндэсний их баяр наадам зохион байгуулахаар найман салбар хороо бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр (2020.07.10) хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч борооны улмаас уралдааныг хойшлууллаа.
Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс Шадар сайд өнөөдрийн гурван насны уралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны уралдааныг долоодугаар сарын 13-нд зохион байгуулна.
Хурдан морины уралдаан маргааш, нөгөөдөр хөтөлбөрийн дагуу явагдана. Өмнө нь өдөрт хоёр насны уралдаан зохион байгуулдаг байсан бол энэ удаад гурван нас уралдуулахаар төлөвлөж байгаа учир уяачид морь мордуулах цагаа сайтар барихыг Хурдан морины салбар хорооноос уриалж байна.
2020.07.11
2020.07.12
2020.07.13
Сэтгэгдэл ( 0 )