Өнөөдөр азарга, их нас, эрлийз дээд насны морьд уралдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

Өнөөдөр Хүй 7 худагт газар эвэрч хоножээ. "Морины уралдаанууд хөтөлбөрийн дагуу болно. Одоо их морины шүдэлгээ хийгдэж байна" гэж наадмын салбар комиссоос мэдээллээ. 

Хуваарийн дагуу өнөөдөр азарга, их нас, эрлийз дээд насны морьдын уралдаан болно. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас өчигдөр уралдах байсан хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан хойшилж, эдгээр насны морьдыг 13-нд уралдуулахаар болсон билээ.


Хурдан морины уралдааны хуваарь


2020.07.11
 

  • 07:00-11:00 Азарга
  • 12:00-15:00 цагт Их нас
  • 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд


2020.07.12
 

  • 07:00-11:00 Соёолон
  • 12:00-14:00 Дааган
  • 15:00-16:30 Эрлийз бага насны морьд


2020.07.13
 

  • 07:00-11:00 Хязаалан
  • 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
  • 15:00-18:00 Шүдлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top