Хурдан азарганы уралдаан эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан эхэллээ. 

Үндэсний их баяр наадамд 174 азарга бүртгүүлсэн ч цагаасаа хоцорсон болон үүлдэрлэг байдлаар тэнцээгүй азаргануудыг хасч, 105 нь гарааны зурхай руу хөдөллөө. Хурдан азарганууд 23 километр зам туулна. 

Хуваарийн дагуу өнөөдөр азарга, их нас, эрлийз дээд насны морьдын уралдаан болно. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас өчигдөр уралдах байсан хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан хойшилж, эдгээр насны морьдыг 13-нд уралдуулахаар болсон билээ.

 

07:00-11:00 Азарганы уралдаан. Хүй долоон худагт
 

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон


12:00-15:00 Их насны морьдын уралдаан. Хүй долоон худагт
 

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон


16:00-19:00 Эрлийз дээд насны морьдын уралдаан. Хүй долоон худагт

  • Шууд дамжуулалт: МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

Цаг агаарын нөхцөл байдал: Хүй долоон худаг 
 


Хурдан морины уралдааны хуваарь


2020.07.11
 

  • 07:00-11:00 Азарга
  • 12:00-15:00 цагт Их нас
  • 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд


2020.07.12
 

  • 07:00-11:00 Соёолон
  • 12:00-14:00 Дааган
  • 15:00-16:30 Эрлийз бага насны морьд


2020.07.13
 

  • 07:00-11:00 Хязаалан
  • 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
  • 15:00-18:00 Шүдлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top