Монгол наадам ГЭРЭЛ ЗУРАГТ | Шандаст хүлгүүд

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гэрэл зургаас хүргэж байна. Энэ жилийн наадамд 104 хурдан азарга шандас сорьсон юм.

Түрүү магнайд:

Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга хурдаллаа. Хурдан хээрийг есөн настай, 508 дугаартай Буян-Оршихын Энхбаяр хүү унаж түрүүлгэв.

Аман хүзүүнд:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга. Хурдан хээрийг 12 настай, 4 дугаартай Б.Лхагва-Очир хүү унаж аман хүзүүдүүллээ.

Айргийн гуравт:

Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Хурдан харыг 11 настай, 500 дугаартай Баярмаагийн Дагвадорж хүү унаж айргийн гуравт хурдлуулсан.

Айргийн дөрөвт:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал. Хурдан будан азаргыг 12 насайт, 855 дугаартай Н.Билгүүүнманлай хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа.

Айргийн тавд:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдлав. Хурдан цавьдарыг 11 настай, 78 дугаартай Пүрэвийн Баяржавхлан хүү унаж айргийн тавд хурдлуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.32) 2020 оны 07 сарын 12

монгол морьд биерхүү том болоосой = бие нь улам л давжаараад жижигрээд байх юм \\ том хүн унаад хол давхиж чадхааргүй л болож байна даа

1  |  0
Top