Г.Өсөхбаяр аварга хоёр хүүгийн хамт ТӨРИЙН НААДАМД зодоглож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. 

Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын таван аваргаар магнайлуулсан хүчит 512 бөх энэ жилийн наадамд зодоглож байна.

Баяр наадмын нэгийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар залуу бөх Э.Баярбатад өвдөг шороодож, өндөр цолтой бөхчүүдээс хамгийн түрүүнд наадмаа дуусгасан. Х.Мөнхбаатар арслангийн хувьд 2007 оны улсын баяр наадамд түрүүлж байсан билээ. 

Энэ жилийн үндэсний их баяр наадамд зодоглож буй бөхчүүдийн хамгийн ахмад нь 64 настай, улсын начин Л.Цэвээн, 56 настай, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар байна. Тэд хоёул нэг давсан. 

Сонирхуулахад, улсын баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяр хоёр хүүгийн хамт зодоглож байна. Түүний том хүү Ө.Пэрэнлэйжамц хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч, өвдөг шороодлоо.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
avarga (66.181.161.62) 2020 оны 09 сарын 26

hun muulah nugel shuu humuusee ene hun bol hamgiin ner hundtei hun shuu buhchuud dotoroos jnhen avarga

0  |  0
г(202.126.89.227) 2020 оны 07 сарын 18

халхын сайхан бөх жинхэнэ эр хүндээ

2  |  2
Batmunkh(103.26.194.208) 2020 оны 07 сарын 14

Munguur nachin turvvldeger boli ulsuud bna uu. Uix-iin gishvvn svls munkhbataas gulug boltoloo aidag darxan avraga blee shdee

0  |  0
Dulop(103.26.194.208) 2020 оны 07 сарын 14

Xarvaas xud gar shdee. Xerdee bas byalduuch gardaa

1  |  0
Erdemt(174.222.134.67) 2020 оны 07 сарын 14

Buun har shunal, er hunii judaggui novshiin amitan , neeh hudlaa buh hunii dur uzuuleed , hun chanar muutai, hugiin amitan daa.

0  |  0
Бахархаж явдаг шүү(66.181.161.82) 2020 оны 07 сарын 18

Бөх хүний жудаг, аварга хүний намбыг аргагүй харуулж байгаа хийморьтой хүн шүү. Мэдэхгүй нэг нь битгий таамаг дэвшүүлж энд муу бичээрэй.

3  |  0
зочин (66.181.179.64) 2020 оны 07 сарын 13

Энэ гонзгой нөхөр одоо мөнгөөр начин төрүүлээд үндэсний бөхийн холбоотой зууралдаад найраа зохион байгуулаад халх баруун монгол бөхчүүдийн хагарлыг дэвэргээд шуналтай хар тийрэн юм аа

1  |  1
Bold(66.181.181.245) 2020 оны 07 сарын 13

Suhbat sumiyabazar 2 ulstur hiij hend ch hereggui bhiin orond huuhduudee daguulaad barildval hichneen saihan bh uu

1  |  0
Больчих(202.9.47.10) 2020 оны 07 сарын 14

Жил бүр барилдаад 5- н даваанд худлаа унаж мөнгө авдаг гэж боддог. Монгол бөхийн ариун дэвжээг мөнгөний дэвжээ болгосон хүний нэг бол өөрөө шүү. Монголчууд бид үнэн барилдаан хэзээнээс нэг үздэг болох юм болдоо.

4  |  3
Бөх(66.181.161.48) 2020 оны 07 сарын 18

Сайхан дархан аварга да. Өв уламжлалаа үр хүүхэд өвлүүлж байгаа нь ухаантай хүний шинж. Бусад аваргууд ингэхгүй л байгаа юм. Сүхбат гэж мал хаа явна.

10  |  3
иргэн(202.9.46.32) 2020 оны 07 сарын 14

МОНГОЛ БӨХЧУУД ЗОДОГ ТАЙЛЛАА Л ГЭХ ЮМ ТЭГСЭН ХЭРНЭЭ НААДАМ БОЛОХООР Л БАРИЛДААД БАЙХ ЮМ. НАЙРААНД Л ОРОХ ГЭЖ БАРИЛДДАГ БАЙХ ДАА. ЗОДОГ ТАЙЛСАН ЮМ БОЛ ТАЙЛСАН ШИГ ТАЙЛЧИХ , БАРИЛДМААР БАЙГАА БОЛ ТАЙЛАХГҮЙ БАЙЖ Л БАЙЛ ДАА

4  |  8
Top