Г.Өсөхбаяр: Хоёр хүүгээ барилдах байх гэж боддог

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Дархан аварга Г.Өсөхбаяртай манай сэтгүүлч уулзаж, ярилцлаа.



-Сайхан наадаж байна уу, та?

-Сайхан наадаж байна. Та олондоо, монголчууддаа Үндэсний их баяр наадмын мэнд уламжилж байна.

-Энэ жилийн наадам онцлогтой болж байна. Та наадмын сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцана уу?

-Их сайхан өвөрмөц наадам болж байна. Байгаль, дэлхийтэйгээ илүү ойр, жинхэнэ ардын наадам болж байна гэж харж байна. Бөх, сур, шагай гээд бүгд их өргөн дэлгэр, эмх цэгцтэй болж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ийм сайн зохион байгуулалтаар наадмаа хийж байгаад талархалтай байна.

-Таны хоёр хүү төрийн наадамд барилдаж байна.  Хөвгүүдээ цаашид барилдуулъя гэж боддог уу?

-Хөвгүүд маань ер нь барилдах сонирхолтой. Би ч бас дэмжихийг хичээдэг. Бага хүү маань өнгөрсөн жил анх удаа улсын наадамд барилдсан. Энэ жил хоёр хүүтэйгээ наадамд зодоглож байгаа маань өөрт их сайхан байна. Хоёр хүү маань цаашид барилдах байх аа гэж боддог. Аавын хувьд дэмжинэ ээ.
 


-Энэ жилийн баяр наадамд 64 настай Л.Цэвээн начин хүндэтгэл үзүүлэн, зодоглож байна. Их сайхан санагдлаа. Та цаашид хэр удаан улсын наадамдаа барилдана гэж боддог вэ?

-Монгол наадмаа хүндэтгээд барилдаж байгаа ахмад бөхчүүд маань үнэхээр л сайхан санагдаж байна. Би анх 1993 онд улсын наадамд барилдсан. 28 дахь жилдээ төрийнхөө их баяр наадамд зодоглож байна. Төрийн наадамд бүхий л цолтнууд барилдаж байж бүтэн дүүрэн наадам болдог. Нэг талаасаа наадмаа хүндлэх ирэх нь үүрэг гэж ойлгодог. Аль болох л олон жил наадамчин олноо цэнгүүлэхийг хичээж барилдана аа. Нөгөө талаар би наадамд “Алдар” спорт хороо, нутгийн залуусаа бэлтгэж оролцох давхар үүрэгтэй байдаг. Энэ ажил маань л сүүлийн үед нэлээд чухал санагдах болсон.

-“Алдар” спорт хорооны бөхчүүдээсээ та хэнд илүү найдлага тавьж байна?

-Манай спорт хороо наадамд өндөр амжилт үзүүлж ирсэн уламжлалтай. Монголын ууган спортын байгууллага болоод ч тэр байх Монгол улсын хүчит аваргуудын 12 нь төрсөн “Алдар” спорт хорооноос тодорсон түүхтэй. Төрийн наадмын үзүүр, түрүү, их, бага шөвөг олон түүх бий. Бөхөөс гадна наадмын бусад төрлүүдэд манай тамирчид оролцож байгаа. Тэднийгээ бүгдийг нь өндөр амжилт гаргаасай гэж итгэл хүлээлгэн, хүлээж байна.

М.БАТХИШИГ

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.22.56) 2020 оны 07 сарын 19

unaj bj buh bolnodoo

1  |  0
6666666(202.55.188.40) 2020 оны 07 сарын 18

Suhbat am meh hiij bgd neg saihan tiiruulsen de

0  |  0
Зочин(66.181.166.231) 2020 оны 07 сарын 16

Дархан аваргадаа сайн сайхнийг хүсье. \n

0  |  0
Баатархүү(202.9.41.27) 2020 оны 07 сарын 18

Тэгж бүү тэнэгт . Бөх хүн элдэв цол хэргэм, шагнал авахаас биш нийгмийн баялаг бүтээдэггүй. Тэрний оронд ажилчин болго.

0  |  1
Иргэн(81.185.171.33) 2020 оны 07 сарын 19

Унахаараа тийрдэг шаар ..олиггүй хүн муутай золиг.

4  |  1
zochin(176.158.21.29) 2020 оны 07 сарын 19

Arxangai aimgiin buur Jamyan avargiin ach xyy Darxan avarga Esexbayar ard tumnii xairtai bex

1  |  1
box (202.9.46.36) 2020 оны 07 сарын 19

ene tsag veiin barunii manlai box

3  |  2
box(202.9.46.36) 2020 оны 07 сарын 19

ene tsag veiin baruni manlai box shu darxan avarga svxbat daraa erembelegdene

2  |  2
Top