Онлайн, теле наадмыг зохион байгуулахад 5000 гаруй хүн ажиллаж байна

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харваа хөтөлбөрийн дагуу “XIII зуун” цогцолборт газар, Хүй 7 худагт морин уралдаанууд тус тус болж, үргэлжилж байна.

Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эрийн гурван наадмыг онлайн, теле хэлбэрээр бэлтгэн шууд дамжуулан үзүүлж байна. Наадмыг үзэгч, наадамчиддаа хүргэхэд Монголын телевизүүдийн холбоо, МҮОНРТВ, Монголын Гэрэл зурагчдын холбоо, Херо интертайнментийн 300 гаруй уран бүтээлч хамтран ажиллаж байна. Мөн урлагийн ажилтан, спортын тамирчид, тохижилт үйлчилгээний ажилтнууд, цагдаа, зэвсэгт хүчний дайчид гээд нийт 5200-аад албан хаагчид наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(192.82.71.140) 2020 оны 07 сарын 12

Онлайн теле наадам зохион байгуулахад 50 хүн л хангалттай их ч байж магаднүй. 5000 бол дэндүү харалган тоо байна. Иймэрхүү сэтгэлгээ улс орны хөгжилд саад болоод байдаг. Нөгөө Итгэлт баяны хэлдгээр ялихгүй зусар баяжихад саад гэдэг шиг. Новшнууд.

0  |  0
баярлалаа(77.38.148.28) 2020 оны 07 сарын 12

маш сайхан нээлт боллоо.Монгол зон олон минь сайхан наадамлаарай

2  |  0
Su ah(202.179.26.148) 2020 оны 07 сарын 11

Хаалттай наадмыг нээж бөхийн 1,2 ын даваа явуулахад арай л олон хүн ажиллаад байна уу ажиглаад байна уу үзээд байна уу наадаад байна уу наадамлаад байна уу ямар ч ойлгомжгүй юм болоод байх шиг. Хүмүүс хоорондоо цахимаар харьцаад байна уу цахилгаантай бороогоор тусгаарлагдаад байна уу ойлгомжгүй байнаа тээ.

0  |  1
Top