Үзэгчгүй наадмын бөхийг дэргэдээс нь үзэхийн тулд өөрөө барилдахаар шийдсэн энэ залууг Ц.Галсансанжаа гэдэг аж.
Энэ жил онцгой байдлаас шалтгаалан бөх үзэж чадахгүйд хүрсэн, бөхийн үнэнч дэмжигч Ц.Галсансанжаа бөхийн барилдааныг дэргэдээс нь үзэхийн тулд өөрөө зодоглохоор шийдэж, улсын наадамд бүртгүүлжээ. Нэгэнт наадамд барилдаж байгаагийнх хоёр давж байж хоёр дахь өдрийн барилдаанд очно гэж тооцоолсон залуу бөхийн бэлтгэлд хүртэл гарсан гэсэн.
Ингээд тэр наадамд нэг давж, хамгийн гол нь үнэн сэтгэлээс дэмждэг П.Бүрэнтөгс арслан нь наадмын түрүү бөх болж, аварга цол хүртлээ.
Бөх үзэхийн тулд наадамд зодоглосон бөхийн хорхойтон Ц.Галсансанжаа түүгээр зогсохгүй түрүү бөх П.Бүрэнтөгсөд туслан, түүнд хамгийн түрүүнд баяр хүргэн, дээл хувцсыг нь дөхүүлж яваа нь телевизээр харагдав.
Хүүдээ хүртэл хүндэлдэг бөхийнхөө Бүрэнтөгс гэж нэрийг өгсөн үнэнч фэний хувьд өнөөдөр тэр магнай хагартал баярлаж яваа биз ээ.
Үндэсний соёл, монгол бөхөө дээдэлдэг үзэгчдийн дунд ийм эгэл, чин үнэн, тууштай хүмүүс олон билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Мал
Өөрийнхөө дуртай зүйлийнхээ төлөө шаргуу мундаг залуу бна . Үнэнч фeн бна даа. Үнэхээр бөөн баяр бна ш дээ. Хөөрхөн юмаа
Huuchin tsagiin boh gedgiig gadarlahgui mangar batsaan odoonii mehgui shuudagnii bohontsoruudiig shutej yavna gedeg usan teneg pizdiis chi yum daa
Тэнэг
Үнэнч сайхан сэтгэлтэй залуу байна
mundag