Өмнөговь аймаг үүсэж хөгжсөний 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх уран мэхийг уралдуулав.
Наадмын хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул, сумын заан Ц.Лувсан-Адъяа түрүүлж, АЙМГИЙН АРСЛАН цол хүртжээ.
Дайчин, зоригтой барилдаантай хүү "Аварга" дээд сургуульд сурдаг бөгөөд "жижиг" А.Сүхбат аваргыг санагдуулам, уран барилдаанч бөх төрж байгаад өмнөговьчууд талархалтай байна.
Өмнөговь аймгийн наадамд Ц.Ёндонбаатар үзүүрлэж, АЙМГИЙН ЗААН цол хүртсэн бол аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, аймгийн начин Б.Мөнхтүшиг нар шөвгийн дөрөвт үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )