Б.Хурц нарыг шүүх хурал нөгөөдөр 09:30 цагт эхэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 14

Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал  16-нд буюу нөгөөдөр болно.

Сануулахад, эдгээр нэр бүхий хүмүүст холбогдох шүүх хурал 2020 оны  сарын 22-ны өдрийн 09.00 цагт болж,   улсын яллагч Б.Батсайхан нь 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 11:00 минутад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар  сарын 16-ны өдрийн 09:30 цаг  хүртэл хойшлуулсан юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатархүү(202.9.41.27) 2020 оны 07 сарын 15

Тэгээд хуралдвал хуралдаа ч дээ Ядаргаатай юм.

0  |  0
Ббй(202.179.26.248) 2020 оны 07 сарын 15

Энэ хүмүүс ямар гэмт хэрэг хийсэн юм бол?

0  |  0
тт(73.39.102.84) 2020 оны 07 сарын 15

хойшилно доо, асуудалгүй

0  |  0
Иргэн(192.82.72.136) 2020 оны 07 сарын 15

ЭНЭ ХҮНИЙ ШҮҮХ ХУРАЛ БҮТЭН ЖИЛД ХЭДЭН Ч УДАА ХОЙШЛОВ ДОО НОДНИН ЖИЛ ЭХЭЛСЭН ГЭТЭЛ Ж. ЭРДЭНЭБАТЫНХЫГ ӨМГӨӨЛӨГЧГҮЙ ХИЙЧИХСЭН БИЗ ДЭЭ .ШУДАРГА БУС БАЙДАЛ МАНАЙ УЛСАД Л БОЛОХ ЮМ ДАА

4  |  0
Энэ үнэн(103.57.94.232) 2020 оны 07 сарын 15

Эрдэнэбат дажгүй залуу Сайн хуульч

0  |  3
зочин (202.9.46.252) 2020 оны 07 сарын 15

ЯАСАНСАН Ч ДУУСДАГГҮЙ ХУРАЛУУД ВЭ????????

2  |  0
zochin(66.181.178.52) 2020 оны 07 сарын 14

setguulchee tsag khugatsaany barimjaagaa aldaw uu\n

0  |  0
Z(202.9.46.154) 2020 оны 07 сарын 15

eniig odoo barij avaad horij chaddaggui muu bna aa

3  |  0
Top