Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг шүүх хурал хойшилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б. Өсөхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас  Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  / Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах /  мөн хуулийн  11.4-1 дэх хэсэгт заасан/ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай  учруулах гэмт  хэрэгт;     

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаярт  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.1-р зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  / Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/    гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  хэргийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 10-нд товлогдсон байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх  хуралдааныг  2020 оны наймдугаар  сарын 17-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top