800 саяас гурван тэрбум хүртэлх хөрөнгө, орлоготой 10 албан тушаалтны мэдүүлгийг ШАЛГАЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

АТГ-аас энэ оны эхний хагас жилд 800 сая төгрөгөөс гурван тэрбум хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянажээ.

Тодруулбал, нэр бүхий 10 албан тушаалтны мэдүүлсэн орлого, аж ахуйн нэгж байгууллагын хувь эзэмшдэг байдал зэргийг Татварын ерөнхий газартай хамтран хянах ажиллагааг явуулжээ.

Нийт 12 аж ахуйн нэгж байгууллага, нэг иргэний санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийжээ.

Татварын байгууллагын шалгалтаар нийт 31.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 801 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(122.201.21.146) 2020 оны 07 сарын 16

ИЙМ ЯДУУ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС ЯМАР ИХ ТЭРБУМТАНТАЙ ЮМ БЭ? ТЭРБУМТНЫ ТООГООР БО МОНГОЛ УЛС ИХ ДАЖГҮЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ УЛС БАЙМААР. ГЭТЭЛ ИЙМ ААХАР ЭДИЙН ЗАСГААС ХЭДЭН ТЭРБУТ ДОЛЛАРТАЙ УЛС 30 ГЭР БҮЛ ГЭЭД БАЙНА. СОЦИАЛЗМЫН ҮЕД ЖААЛ ХУРИМТЛАГДСАН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ УГААСАН Л ЮМ ГЭХЭЭС ӨӨР ТААВАР АЛГА. АРМЕНД ЦАЛИНГААСАА ИЛҮҮ ХӨРӨНГӨТЭЙ БАЙХ НӨХЦӨЛД ШҮҮХ ГЭХГҮЙ ШУУД ХӨРӨНГИЙГ ХУРААНА ГЭСЭН ХУУЛЬ БАТАЛСАН. МАНАЙХ ЯДАЖ ШОРОНД ХИЙГЭЭД БАЙГАА ЛУЙВАРЧДААС УЛСЫН ТЭР ИХ ТӨГРӨГИЙГ БУЦААЖ ВАХ ХЭРЭГТЭЙ МЭТ.

0  |  0
Со ах (202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Төрийн албан хаагч тийм их хөрөнгөтэй байвал улсаа цөлмөсөн гэсэн үг. Акт тогтоох биш хэрэг үүсгэж ял оногдуул МАНАН агаа.

0  |  0
Монгол ялна.(103.87.255.66) 2020 оны 07 сарын 16

Дэлгэрсайхан,Хүрэлбаатар нарын олон зуун тэр бумтай улсуудаас эхлээч дээ.Яанаад ийм жижгүүдтэй зууралдаад байгаа юм.Эсвэл АНамынх

0  |  0
Top