"Жи Тайм" | Э.Оюунчимэг: 11 мянган хүнийг би ганцаараа хохироогоогүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Шүүгч шийдвэрээ гаргахаар шүүх хурлыг түр завсарлуулаад байна. Шүүх хуралдаан завсарлахын өмнө "Жи Тайм"-ын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "11 мянган хүнийг би ганцаараа хохироочихсон юм байхгүй. Би М.Мараттай нийлээд худлаа яриад байсан юм байхгүй. Жи Тайм компани 78оронд ажиллаж байгаа. Би хүүхдүүдтэйгээ зөвлөөд хүүхдүүдийнхээ мөнгийг аваад өгсөн. Би хохирогч. Компанийн бичиг баримт хөөцөлдөж явсан нь үнэн. Гэхдээ би энэ олон хүнийг хохироох зорилготой байгаагүй. Би өдий 65 настай. Намын гишүүн явсан хүн. Нэг ч гэсэн хүний хохирол барагдаж байвал би баяртай л байна. Энэ олон 5,6 мянган хүн цуглаад сургалт хийгээд явж байхад нь би болохгүй гэдгийг сануулж байсан. Тухайн үед гүйцэтгэх захирал болсон нь миний буруу" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин-2(192.82.75.31) 2020 оны 07 сарын 18

Их л уран цэцэн үг хэлж авсан биз дээ. Манай 2 хүүхэд биднээс 2 сая ₮ аваад өгсөн. Очих болгонд дараа ир, ардаа хэдэн хүн авчирсан бэ гээд байцаагаад байлаа гэсэн. Манай Засгийн газар зөвшөөрлөө өгчихөөд бид үйл ажиллагаа явуулж бна гээд хангинаад бсан хүн чинь шалдаа буучихсан байх чинь. Худалч хуурамч л авгай бна шүү дээ. Хуулийн дагуу зохих шийтгэлээ авах нь зөв байх.

1  |  0
Top