С.Баярцогтод 10 жилийн ЯЛ ОНООЛОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

 

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 461 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрөөс хойш 6 өдөр үргэлжилж, 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

1. Шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ял тус тус шийтгэж,


2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, 


       2. Шүүгдэгч Б.Бадралд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял,

3.  Шүүгдэгч Б.Бямбасайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,

4. Шүүгдэгч Д.Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,

5. Шүүгдэгч Б.Ариунсанд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял тус тус шийтгэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.179.21.198) 2020 оны 07 сарын 18

шийтгэсэн болж жүжгэлж гэнэ хохирлыг нь ард түмэн төлж хулгайлсан мөнгөө өөртөө авч үлдэх үү

0  |  0
zochin(59.153.112.38) 2020 оны 07 сарын 18

jinhene akuluud ni????

0  |  0
Иргэн(182.160.36.71) 2020 оны 07 сарын 18

Tsaaziin yal bagadana

0  |  1
Иргэн(182.160.36.71) 2020 оны 07 сарын 18

Tsaasiin yal bagadana.

0  |  0
zochint(202.55.188.86) 2020 оны 07 сарын 18

turd uchruulsan hohirliig baragduulj, gargasan buruu shiidveriig tsutslah heregtei

0  |  0
зочин(66.181.183.84) 2020 оны 07 сарын 18

Сэтгэгдэлүүдийг харахад Баярцогт нарт ямар нэгэн хэмжээгээр ял өгөхгүй бол шүүх муухай гэж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөөд байна. Жинхэндээ газар шороо гэж ярьсан шантажчингууд чинь Монголын хөнгжлийг хойш нь татаж байна. Энэ уйлан дуугарсан Ганбаатар ч гэсэн улс орноо хөгжүүлэхийн төлөө яг хийсэн хүн бэ

1  |  1
зочин(66.181.183.84) 2020 оны 07 сарын 18

Энэ янзаар бол Монголд ямар нэгэн ажил хийх хүн гарахгүй юм байна. Сонгогдсон 4 жилээ айдас дунд өнгөрөөгөөд улс орноо хөгжүүлэх юу ч санаачилж хийхгүй байх хэрэгтэй

3  |  2
Zochin(202.126.88.192) 2020 оны 07 сарын 18

Ene muu novshiig atmanuud ni horigdoh gazar ni golog bolgoosoi..

2  |  0
zochin(1.75.197.33) 2020 оны 07 сарын 18

bayrthogt hiisen uil uldsen amdar laa shorond edelj yasaa tav Mgl turuur togolj bolohgui yas mahan bieree mederj uz de anduursan uvgun odoo ter enhsaihan bur barj hergiin shalgaj thaazalbal tna ta nariin narand hangaltai baysaj zugaalsan hergee huleej narsand nasaa ungruu du

1  |  0
Уншигч(150.129.143.199) 2020 оны 07 сарын 18

Баярцогтын өмссөн зүүсэн нь хүртэл брендийнх бололтой, яг л АНУ-д зугаа цэнгэлд явж байгаа аятай, мулгуу мань мэт ухаарч дийлэхгүй 20 мянган хувсагчийг тархиндаа өлхөөн шингээчихсэн мундаг луухай даа

4  |  2
Zochin(202.55.188.90) 2020 оны 07 сарын 18

Ene shvvx chin yachixaa ve Bayartsogtod ymar ix yl ugdug ym be???

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 07 сарын 18

odoo1 tom akul tarbaga zugeer yavj ogt bolokhgyi

4  |  0
Zochin(192.82.70.173) 2020 оны 07 сарын 18

Bayartsogtiig arai helmegduulj bnaa.boliochee.

2  |  10
зочин (202.9.46.161) 2020 оны 07 сарын 18

дээд шүүхэд нь эрлэгдоржийн гар хөлүүд байгаа хэвээрээ гэсэн шүү....тэд яахыг харж байя...

8  |  0
Э(99.229.251.229) 2020 оны 07 сарын 18

За ашгүй,,,

5  |  0
Top