Ж.Лхагва, Д.Сэржмядаг нар ахмадын Ази тивийн АШТ-ий дэд аваргууд боллоо

2020 оны 07 сарын 21

Азийн шатрын холбооноос 2020 оны 7-р сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд Монгол Улсын зургаан удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч, ДШХ-ны мастер Ж.Лхагва 2-р байрт, эмэгтэй ангилалд Ахмадын багийн хошой Дэлхийн аварга, Спортын мастер Д.Сэржмядаг 2-р байрт тус тус шалгарч, Ахмадын Ази тивийн дэд аваргууд боллоо.

Тэмцээний финалын шатанд Ази тивийн долоон бүс тус бүрээс эхний гурван байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөнөөс тэмцээний туршид Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан ДШХМ Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй 2-р байр эзэлсэн. Харин Спортын мастер Д.Сэржмядаг тэмцээний 2-р хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч, сүүлийн хоёр өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох ОУМ Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон 2 дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд 2-р байрт эрэмбэлэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top