М.Энхсайхан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Ерөнхий сайд асан М.Энхсайхан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр гомдолдоо “Монгол Улсын иргэн Мэндсайханы Энхсайхан миний бие 2020 оны зургадугаар сарын 04-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авлаа. Тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 19.6 зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Прокурорын үйлдлийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, энэхүү буцаасан үйлдэлд бас автомашин авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдууллаа. Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, буруу хууль, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ гомдол хэлбэрээр гаргаж байна” гэжээ.

Тэрбээр мөн “Надад ял халдааж байгаа 2015 оны оролдлогын эрх зүйн үндэс нь 2014 оны УИХ-ын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоол бөгөөд тэр нь Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газрын гаргасан он, сар, өдрийн хувьд хамгийн сүүлийн шийдвэр байлаа. Энэхүү шийдвэрийг биелүүлэх гэж ажил хийснийхээ төлөө яллуулж байгаа нь яавч шударга биш юм. Намайг буруутгахдаа бүтэлгүй болсон 2011 оны оролдлогын эрх зүйн үндэс болж байсан шийдвэрүүдийг үндэслэж, цаг орон зай, бодит нөхцөлүүдийг хольж, хутгах явдал байдаг. Сүүлийн шийдвэр болох 2014 оны УИХ-ын 34, Засгийн газрын 268 дугаар тогтоолд миний гэм буруу байхгүй, тогтоол шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажилласан. Прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад чухал ач холбогдолтой мега төслийн талаар ойлголтгүй, анхан шатны шүүхийн тогтоол нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, пактыг зөрчсөн учир гомдол гаргаж байна” гэсэн байна.

Ж.Сайхан

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.125) 2020 оны 07 сарын 22

Юу ч хулгай хийгээгvй, улсад ямарч хохирол учруулаагvй

1  |  0
ЗОЧИН(202.9.40.37) 2020 оны 07 сарын 22

ялаа голоод байвал нэмээд өгөөч???? хулгай хийсэн нь үнэн юм чинь дээ??????

0  |  1
Top