Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр зарим албан тушаалын томилгоог хийж байгаа. Тэгвэл тус хуралдаанаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Барсүрэнгийн Баасандоржийг томилох шийдвэрийг гаргажээ.
Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
2018 оноос УБЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас СЕХ-ны орон тооны бус гишүүнээр сонгогдон ажилласан, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн албан хаагч хэмээн үнэлэгддэг аж.
Сэтгэгдэл ( 0 )