Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж ZINDAA.MN сайтын сурвалжлах баг Төв аймгийн шүүхээс сурвалжлан ажиллаж байна. Тэгвэл өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.
Өнөөдрийн хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар оролцсон бол Т.Туул, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг нарын өмгөөлөгчид талуудыг төлөөлж оролцов.
Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхэлж шүүгдэгч нарын тайлбарыг сонссоны дараа 12.55 цагт завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн зургаан цаг гучин минут зөвлөлдсөний эцэст шүүгдэгч нарыг хурлын танхимд орууллаа. Улмаар шүүхээс Б.Хурц нарыг хохирогч Б.Содномдаржаа, Т. Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.
Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.
Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Сэтгэгдэл ( 20 )
Хурц ажлаа хийсэн. Ажлын явцад\n алдаа гаргасан байх. Нэг талаас шуумжлэх юм. ТГ - ын ажлын онцлог бид мэдэхгуй зуйл байдаг. Чимгээ Содномдаржаагийн хэрэг чл энд яригдмааргуй юм. Зовхон эруудэн шуух асуудал орно . Энэ хун очоод байсан юм уу!
Зоригийн хэргээр маш олон гэмгуй хунийг хилсээр хэлмэгдуулсэн эруудэн шуусэн бдг тэгээд энэ олон хуний эруул мэнд амь амьдралыг очноон жил хохироож там болгосон хунд донгож 3 жилийн л ял огч бгаа юм уу Хохирогчид нь 5 жил бух талаараа хохирчихоод бхад уу Арай2 ийм ч ардчилсан гэх нийгэмд бид амьдрах ч гэждээ ёстой бохир заваан юмаа зугээр л зайл тэгэх уу хэлэх ч юм алга
Bylgan iy bolood hyvirchiv aa.
Шийдвэр нь хаана байнаа хурц нар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа буруудаж харин хүн хэлмэгдүүлсэн гэдэг шийдвэр алга бна шүү.
Bulgan ta odoo unenee helmeer yum tsoriin 1 ts gerts uhehees yund ain tsaan chini olon ger buliin amidral hetsuu bna shu
tom akul Elbegdorjiig xurdan bary
Хэлмэгдсэн 2 хүний ар амьдрал хэцүү юм шиг санагдаж байн бусдан бол ял шийтгэлээ авна биздээ одоо Зориг агсаны амьаар шоу хийхээ больмоор юмдаа тэр үед гэртээ байсан гэргийн амьд цор ганц гэрч баймаар юм энэ эмэгтэй бүх зүйлийг мэдэж л байга тэр сайн хүний нэрийн бодоод эр нөхрийхөө үхлээр 28 .29 жил наймаа хийхээ больо үлдсэн насдаа бурханд залбарвал таарна
Шүүхийн шийдвэр бол үнэн худлын дэнс байх ёстой. Гэтэл Содномдаржаа Чимгээ нар хилс хэрэг хүлээсэн эсвэл тэд жинхэнэ алуурчид байсан эсэхийг дэнсэлсэнгүй харин авч хэлэлцэх боломжгүй гэж хуульчиллаа гэдгийг яаж ойлгох болж байнаа?
Gemt heregtenvvd n zahialagchaa helehgvi bga bol ervvdeh n zuw shd.\nShuuh n gemt heregtnvvdiig buruutai gd togtoochihsnoos hoish.\n\nHurtsiin Elbegdorjtoi niilj humuusiig daramtalsn gdeg n l buruu bhfa
Yal onooh huraldaan yavagdaj bna
Er ni ih l muu um hiisen, busdiin gar hul bolson, ayultai etgeed ni batlagdaj bna daa ! iim jinhene eruugiin gemt heregtenguud yaj yavahaaraa TEG darga boldog bainaa, estoi evgui garuudiig tavij bgaad Elbegdorj hussenee guitselduuldeg baisan baihdaa.\n
Гэмт хэрэгтэнг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдсэн бол би хувьдаа зөв гэж бодож байна. Энэ дүгнэлтээс хэрэгтэн болох нь үнэн гэж ойлголоо. Харин эрүүдэн шүүсэн хэрэгт нь Хурц нарыг шүүсэн гэж ойлголоо. Ажлаа хийсэн хүмүүсийг буруутгах нь шэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэхгүй гэж үү. Нийгмийг цочроосон хэргүүдэд хүмүүс ам хэлээрээ хэрцгий л байдаг биз дээ. Яахав шүүх шударга хуулийн дагуу л гэж харуулж байна уу. Харин хүн амины хилс хэрэг хүлээлгээгүй гэж найдъя даа. Одоо Нямдорж үхэн хатан өмөөрөөд зүтгээд байсан энэ хэрэгтнүүдээс захиалагчийг нь хэлүүлэх хэрэгтэй.
Namiin tald shiidwer gargaj bga shuugch nariig 4 jiliin daraa hariutslaga tootsuulna
Mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen aluurchin Hurts nyglee yyr.\nAluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno.\nAluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno.\nAluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno
Ene hyn germanii shorongoos garaad Seoul nissen\nAluurchin elbegdorj aluurchin hurtstai uulzaj tom tushaald tomilood hurtsiin garaar gemgyi jiriin irgediig aluulah zorilgoor Bas Seoul nissen.\nAluurchin elbegdorj hurtsiig asar olon terbumaar hudaldaj avaad asar tom ajild tavij araa daalgaad Allaga hulgai luivaraa yrgeljlyylsen
Shiidver n haa bna??
Yaliinh n dugnelt yu yum be TANILTSUULAACH
Aluulsan elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts\n
Ura ura ura
Hun alj huree talsan bish ajliin aldaa baisan ch gesen shiitgel huleeh gej ymar um bsiin.ajil bol ajil . Ted eruul l bn sh de Hamgiin gol aluurchnaa olooch .ajliin aldaa haij balairch tsag aldaj aluurchin zahialgachaa ulam budegruulehee boli!!!!!ED nar bol aluurching oloh gej shuusen um bgaa biz dee. Sonin bish