Б.Хурцыг ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛААР шийтгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад анхан шатны шүүхээс гурван жил хорих ял оноолоо. 


Нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж ZINDAA.MN сайтын сурвалжлах баг Төв аймаг дахь шүүхээс сурвалжлан мэдээллийг хүргэлээ. 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал 23.20 минутын орчимд өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Тодруулбал, шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа ялагдагч нарыг хорих анги руу авч явсан бөгөөд хохирогч нарын ар гэрийн зүгээс таван жил шийдэгдээгүй хэрэг шийдэгдэж, гэм буруутайг нь тогтоосонд баяртай байгаагаа илэрхийлж байв.

Хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Хүүг маань хилс хэргээр гүтгэн шийтгэж таван жилийн хугацаа өнгөрсөн. Хилс хэргээр хорьсон хэрэг нь шийдэгдэхгүй удаан хугацаанд сунжирч явсны эцэст өнөөдөр шүүхээс Б.Хурц нарын энэ хүмүүст бага ч гэсэн ял оноож хариуцлага тооцсонд баярлаж байна. Таван жилийн хугацаанд харанхуй шөнө шиг бүрхэг явсан. Өнөөдөр их сайхан нар гарсан өдөр боллоо" хэмээсэн юм. 

Харин шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, дараагийн шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн юм. 


Өнөөдрийн  хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар оролцсон бол Т.Туул, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Б.Мэргэн, Ц.Баярмаа, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг нарын өмгөөлөгчид талуудыг төлөөлж оролцов.

Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхэлж шүүгдэгч нарын тайлбарыг сонссоны дараа 12.55 цагт завсарласан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн зургаан цаг гучин минут зөвлөлдсөний эцэст шүүгдэгч нарыг хурлын танхимд оруулсан. Улмаар шүүхээс Б.Хурц нарыг хохирогч Б.Содномдаржаа, Т. Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн гэм буруутайд тооцлоо. 

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг.

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.

Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ZINDAA.MN САЙТЫН ПЭЙЖ ХУУДСААС ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ 

Гэрэл зургийг Б.Амаржаргал

Зураглаач Ч.Ганхүсэл

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (31.164.60.21) 2020 оны 07 сарын 25

Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchinaas avah bolno.\nAluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 07 сарын 25

Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.\nAluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchinaas avah bolno.\nAluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno.\nAluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno

0  |  0
Unshigch(31.164.60.21) 2020 оны 07 сарын 25

Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 07 сарын 25

Aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts aluurchin Hurts

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 07 сарын 25

Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch aluurchin Hurts

0  |  0
Түүх эргэв(202.9.40.25) 2020 оны 07 сарын 26

Хэлмэгдүүлэлтийн он жилүүд 90 жилийн дараа эргэн ирлээ. Энэ чөтгөр төдхөн бүх Монгол айлаар зочилно... шинэ үеийн эсэргүүнүүд бид цөм бэлэн байх хэрэгтэй

2  |  0
Бббб(202.126.88.195) 2020 оны 07 сарын 23

Хойтон AХ-н100 н жилээр ѳршѳѳгдѳѳл гараад ирэх

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 07 сарын 26

Enhbat gedeg huniig frantsaas hulgailj abaachij bas iim baidalaar yallaj buruutgan eruul biegui bolgoj ami nas hohirson bish umuu?!yagad ene asuudaliig dabhar suhuj gargaj irehgui bgaa um bee!!! Yu bee,huulinhan turin tolgoid danalzaad ene Hurts ”bi helchih uu helchihuu ”geed ih huraliin gishuudiid daramtalj tomorch baisan tsag sayhan bish biluuu? Hamgin muu muuhai retsedibist arga heregkedeg iim humuusiig 3 han jilin yal ugch bga umu

2  |  0
Mongol zaluu.(192.82.67.8) 2020 оны 07 сарын 23

zuv shuu baga bagaar ni ehlej bna. ta buhen sain harj bgaarai kino ehelsen shuu.

0  |  0
13(192.82.67.8) 2020 оны 07 сарын 23

er ni vum ehlej bgaa shuu. yaj chimeegui hulgai hiisen yg tiim bdalaar baga bagaar ehleh estoi shuu.

0  |  0
зочин(139.5.218.219) 2020 оны 07 сарын 26

ямар ч олон хүн энэ аллагаас хойш хохирч бна даа, Булган гэгч хар амиа хоохиолсон авгай үнэнийг олон нийтэд ил болгох болоогүй л юм байх даа, хүн бүхэнд энэ авгай холбоотой гэдэг нь ойлгомжтой байхад ер ял зэмгүй яваад л байх юм

2  |  0
Baanii(64.119.22.244) 2020 оны 07 сарын 23

Ee baga jil ugch bna, jil garan suugaad garaad irne dee

1  |  0
Зочин(139.5.216.106) 2020 оны 07 сарын 23

Баярын луйвардаж авсан их хөрөнгийг яасан вэ

0  |  0
монгол хүн(192.82.68.175) 2020 оны 07 сарын 23

үнэхээрийн үнэн юм бол арай бага ял өглөө үзээгүй хараагүй юм болохоор яалтай билээ . үнэн бол цолын хураах ёстой генерал цолыг ингэж болохгүй байх аа

1  |  0
Зочин(202.126.90.155) 2020 оны 07 сарын 23

Цагдааг, Тагнуулын байгууллагаар шалгагдаж, Прокурорын байгууллагаар хянагдаж ирсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Шүүх хэргийг хэлэлцдэг гэдгийг ойлгох хэрэгтэй бид.

0  |  0
зочин (202.9.46.211) 2020 оны 07 сарын 26

зориг амь насаа алдахад хамгийн түрүүнд цагдаа очмоор юм. гэтэл Элбэгдорж тэргүүтэй хүмүүс аль эрт мэдчихсэн, түрүүлж очоод хамаг ул мөрийг нь баллачихсан байсан гэдэг шүү дээ. бас Бат-Үүлийн малгай гээд но их байна даа...

6  |  0
Арай юмдаа(59.153.87.167) 2020 оны 07 сарын 23

Тв ч ирэхгүй байсан монголчуудыг молигдох санаатай байсан юм бжээ гэж.хэл хурдан нээгдээсээ хүүхдүдээ аваад явах юмсан 4 жил монголд сайн сайхан юм олж харахгүй нь тодорхой болов

0  |  3
АРД(202.9.46.56) 2020 оны 07 сарын 23

АРД ТҮМНЭЭ ХУУРААД ӨНГӨРӨХ ЮМ БАЙНА Л ДАА Б.ХУРЦЫГ ТӨРИЙН ХУУЛЬ ДИЙЛЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ОДОО ДАВЖ ЗААЛДААД Л ХУУЛИЙН ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛНО, БУСАД НЬ ЯЛ АВСАН ДҮР ЭСГЭЭД ХОХИРОГЧИД НЬ НАСАА ДУУСТАЛ ШОРОНД БАЙХ ЮМ БАЙНА НӨГӨӨ ТОМ ДУУГАРДАГ ХҮНИЙ ЭРХИЙН КОМИСС ХЭЛЭЭ ХАЗААД ТАГ БОЛЖЭЭ.

6  |  0
Зочин(192.82.68.97) 2020 оны 07 сарын 26

Шүүх ичсэн нэрэндээ л ял оноох шив дээ

6  |  0
Bat(211.36.148.9) 2020 оны 07 сарын 23

za boliochde dor hayj 10jil

4  |  1
иргэн(59.153.115.157) 2020 оны 07 сарын 23

Одоо захиалагчыг нь

4  |  0
Зочин(89.98.144.194) 2020 оны 07 сарын 23

С.Баяр яагаад энд явж бнаа

4  |  0
g(59.153.115.157) 2020 оны 07 сарын 23

Gue neeree

2  |  0
Z(202.9.46.144) 2020 оны 07 сарын 23

Bravo ehlel shuu

4  |  0
Top