Ерөнхий сайд асан С.Баярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.07.22/ эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Улмаар уг хэргийн шүүх хуралдаан долоодугаар сарын 06-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан байдаг.
Өчигдрийн хуралдаан нотлох баримтуудтай танилцсанаар завсарласан бөгөөд өнөөдөр өндөрлөн, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах магадлалтай байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )