Алга болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олжээ

2020 оны 07 сарын 23

Алга болсон хоёр настай хүүхдийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тусгай дугаарын 102 утсанд “2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 21:40 цагт Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хүү 2 настай А...нь гэрээсээ алга болсон" гэсэн мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Ц.Алтантулга нь шөнийн 22 цагийн үед Булган аймаг Хангал сум Бөхөнгийн давааны орчмоос олж эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баярлалаа(77.38.148.28) 2020 оны 07 сарын 23

ашгуй дээ.амьд мэнд олдсонд баяртай байнаа

0  |  0
зочин(66.181.181.190) 2020 оны 07 сарын 23

Эх эцэг нь хаашаа мэдрэл муутай юмнууд байдаг юм бэ.Гарсан зардалыг нь төлүүл.

0  |  0
Top