Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовт хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэн ажилладагт нь талархал илэрхийлж, хоёр талын улс төр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 28

Хүлээн авалт уулзалтууд байх боловч ажил биш. Батлан хамгаалахын их хүчийг бүтээн байгуулалтанд дайчлая. Нурсан гүүр эвдэрсэн зам засч болох юм. Монголруу довтлоод дайтаад байх гадны дайсан байхгүй. Харин дотоодын дайснууд бол байгаа. Тэднийг бол устгахаас өөр арга байхгүй. Гэхдээ тэр БХЯ ны ажил биш шударга ёсны асуудал. Бүтээн байгуулалтанд ажилла хий бүтээ монголоо өөд нь тат зүгээр суугаад цуслаад байж болохгүй.

1  |  0
Эрдэнэ(103.57.92.46) 2020 оны 07 сарын 24

новшоо монголоос зайл

1  |  1
ввв(139.5.218.202) 2020 оны 07 сарын 24

Энэ Азизов их онцгүй нөхөр шүү. Зайлаасай бил ээ!

1  |  2
Top