Технологийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс сүүлийн жилүүдэд өөрийн цаг заваа эхнэр Мелиндатай хамтран байгуулсан сангийнхаа үйл ажиллагаанд зориулж буй. Энэ шалтгаанаар тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Microsoft” компанийн ТУЗ-өөс гарч байсан. “The Bill & Melinda Gates” сан анагаах ухааны салбарын төрөл бүрийн төслийг санхүүжүүлдэг бөгөөд КОВИД-19 эсрэг вакцин гаргах ажлыг мөн дэмжиж байна. Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш Билл Гейтс хуйвалдааны онолын баатар болсон. Түүний “ачаар” энэ өвчин гарч, дэлгэрсэн гэдэгт итгэдэг хүн дэлхий дахинд олон бий. Тэд тэрбумтныг олон тэрбум хүнд бичил чип суулгаж, дэлхийн хүн амын тоог цөөлөхийг хүсдэг гэж итгэдэг. Билл Гейтс өөрөө эдгээр онол, коронавирусний эсрэг тэмцэл, бүх нийтийн вакцинжуулалтын талаар өөрийн санал бодлоо ВВС агентлагтай хуваалцжээ.
-Танай хандивийн сангийн үйл ажиллагаа ямархуу байна .
-“The Bill & Melinda Gates” сан 7.4 тэрбум ам.доллар цуглуулахыг зорьж байгаа бөгөөд хандивын доллар, евро бүр хүмүүсийн амь насыг аврах юм. Өнөөдөр вакцин хэзээ хэзээнээс чухал байна. Гэхдээ зөвхөн улаан бурхан, суулгалт, уушгины хатгалгаа зэрэг өвчний эсрэг вакцин биш. Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбоо /Билл, Мелинда Гейтс сангийн дэмжлэгтэй/ хөгжиж буй орнуудад коронавирусний эсрэг вакциныг түгээх шаардлагатай байна. Бид Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны төсвийн хүрээнд төдийгүй ядуу буурай улс орнуудад зориулан вакцин худалдан авах зорилгоор нээсэн шинэ санд зориулж мөнгө цуглуулж байгаа.
-Вакциныг хэн хамгийн түрүүнд хийлгэх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд коронавирусний халдвар тархсаар байгаа орнуудын эмнэлгийн ажилтнууд вакцин хийлгэх ёстой. Тэд ажлаа үргэлжлүүлж, хүмүүсийн амь насыг аврах ёстой. Ингэхдээ тэд эрсдэлээс хамгаалагдах ёстой шүү дээ. Түүнчлэн цагдаа, онцгой алба зэрэг амин чухал салбарын ажилтнууд хүртэх учиртай. Тэдний аюулгүй байдлыг хангасны дараа л бусад хүмүүст түгээх боломжтой. Хамгийн гол шалгуур болох өндөр настнуудад үр дүнтэй болох нь тогтоогдвол вакциныг өндөр настнуудын асрамжийн газар, хорих газар, асрамжийн төвүүдэд хүргүүлж, өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамруулах хэрэгтэй. Үүнийг дэлхийн хэмжээнд зохион байгуулах ёстой. Азаар бид нэгэн зэрэг хэд хэдэн үйлдвэр барихаар зэхэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ өндөр байна гэж найдаж байгаа. Гэхдээ вакцин хуваарилалтын ажил сонирхол их татаж байна.
-АНУ эсвэл Их Британи вакцин гаргаж авбал иргэд нь хамгийн түрүүнд хийлгэхийг хүсэх байх?
-Бид үйлдвэрлэлийн хангалттай хүчин чадалтай бүхий л эмийн компанитай хамтран ажиллаж байгаа. Тэдний вакциныг сонгоогүй тохиолдолд хамгийн түрүүнд гаргаж авсан үр дүнтэй вакциныг хүмүүст аль болох эрт хүргэх үүднээс тэдний үйлдвэрийг ашиглаж болох уу гэж асуудаг. Эмийн компаниуд “Бидний вакцин үр дүнгүй болсон ч үйлдвэрүүдээ ашиглуулахад бэлэн” гэж хариулдаг нь үнэхээр гайхалтай.
-Вакциныг гаргаж авсан улс орны эмнэлгийн ажилтнууд хамгийн түрүүнд вакцин хийлгүүлэх ёстой биш гэж үү?
-Жилд 300 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай ганц үйлдвэр байвал эрэлт маш их байх болно. Санхүүжилт хэн олгосон, цар тахлын нөхцөл байдал хаана хамгийн хүнд байгаа гээд хатуу шаардлага, нөхцөл тавигдаж эхэлнэ. Хэрэв ийм хүчин чадалтай 10 үйлдвэр ажиллуулбал жилд гурван тэрбум вакцин гаргах боломжтой болно. Тэр тохиолдолд онцгой хязгаарлалт тавигдахгүй. Хамгийн гол асуудал нь вакцин үйлдвэрлэх бус хүргэх явдал болно.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага компаниудыг вакцины талаарх бүхий л мэдээллийг авах боломжийг бүрдүүлж, патентыг бүх нийтийн хүртээл болгохыг хүсэж буй. Зарим хүмүүс лиценз хангалттай бөгөөд оюуны өмч нь бүтээгчдэд үлдэх ёстой гэж үзэж байна. Харин та хэнийг нь дэмжиж байгаа вэ?
-Оюуны өмчийн эрхийн асуудлыг ярих нь ямар ч утгагүй. Эмнэлзүйн туршилтыг давах, аюулгүй, үр дүнтэй вакцин өнөөдөр шаардлагатай байна. Эдгээр компаниуд дэлхийг аврахын тулд вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Ингэхдээ тэд ашиг хонжоо хараагүй. Тэд вакцин бид бүгдэд хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Хүмүүс хуйвалдааны ямар ч онол зохиосон бай эмийн үйлдвэрүүд өөрсдийнхөө сайн талыг харуулж байна. Жишээ нь “AstraZeneca” компани байна. Бусад компанийг жишээ болгон дурдаж болох ч би энэ компанийг онцолмоор байна. Бид Оксфордын их сургуулийн эрдэмтдэд ямар нэгэн эмийн үйлдвэртэй хамтран ажиллахыг зөвлөсөн. Эмнэлзүйн туршилтын хувьд тэд “AstraZeneca” компанийг сонгосон. Тэдний ур чадварын хослолыг гайхалтай гэж болно. Манай сан “AstraZeneca”-тай ажилладаг. Бид тэдний төлөвлөгөөний талаар асуудаг. Хэрэв бидний найдаж буй вакцин амжилттай болбол их хэмжээгээр үйлдвэрлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг бид хэдийн гаргаад байгаа. “AstraZeneca” вакцинаас ашиг орлого хараагүй гэж хэлсэн. Дэлхий дахинд туслах нь тэдний зорилго.
-Яриагаа интернэтээр дүүрсэн хуйвалдааны онолуудын талаар үргэлжлүүлье. Зарим онолоор таныг хүмүүсийг вакцинжуулах замаар компьютерын чип суулгаж, дэлхийг эзлэхийг хүсэж байна гэж ярьж байна. Энэ бүгд хортой гэж бодож байна уу?
-Энэ бүх хов жив, шинжлэх ухааны эсрэг үзэл бодлыг харвал тийм гэж бодож байна. Энэ бүгд хүмүүсийн дунд дайсагналыг бий болгоно. Ийм үед тоон хэрэгслүүдийг энэ бүх солиоролд ашиглаж байгаа нь сэтгэл түгшээж байна. Эцсийн дүнд вакцинтай болсон цагт хүн амын 80 хувийг вакцинжуулалтад хамруулж, сүргийн дархлаатай болгох шаардлагатай байна. Хэрэв тэд үүнийг хууран мэхлэх ажиллагаа эсвэл вакцин хортой гэж бодох юм бол хүмүүс вакцин хийлгэхийг хүсэхгүй. Энэ тохиолдолд халдвар хүмүүсийн амь насыг авч одсоор байх болно. Тиймээс энэ бүх солиотой үзэл санаа оршсоор байгаа нь бага зэрэг санаа зовоодог. Тэгээд эдгээр онолын тал нь надтай холбоотой байдаг нь бүр гайхшрал төрүүлдэг. Бид халдварын эсрэг хэрэгсэл гаргахад зориулж мөнгөө хандивлаж, эмийн үйлдвэрүүдэд чек бичиж өгч байна. Манай санд эмзүйн салбарын олон мэргэжилтнүүд ажилладаг. Тэгж л таарсан. Биднийг засгийн газар, компани хоорондын зуучлагчийн үүргийг шударгаар гүйцэтгэдэг гэж үздэг.
-Зарим талаараа энэ нь таны хэлсэн үгтэй холбоотой байж магадгүй. Та хэн вакцин хийлгэсэн, хэн хийлгээгүйг яаж хянахыг мэдэх шаардлагатай гэж хэлж байсан?
-Тийм ээ. Салхин цэцгийн вакцин гэхэд сорви үлдээдэг. Учир нь маш хүчтэй вакцин. Ийм тариа хийлгэсэн хүнийг олны дундаас танихад амархан. Энэ өвчнөөс ангижрахын тулд тухайн үед бүх хүнийг тарих хэрэгтэй байв. Тэгээд гайхамшиг ч болсон. 1980 онд энэ өвчнийг бүрэн ялснаа хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тиймээс сайн дураар бүртгүүлэхийн тухайд бид хүүхдүүдээ хамгаалах тухай л бодож байгаа. Ямар нэгэн чип гэх мэт зүйл энд ямар ч хамаагүй. Заримдаа иймэрхүү зүйлийг сонсоод инээд хүрдэг.
-Тэгээд бид вакцин хийлгэсэн үгүйг яаж мэдэх вэ?
-Баян чинээлэг улс оронд мэдээллийг дүрсээр баримтжуулдаг бол ядуу буурай орнуудад мэдээллийг цаасан дээр буулгаж, баримтжуулдаг. Эдгээр нь аажмаар тоон технологид шилжиж байгаа ч хангалттай хурдан биш. Энэтхэгт гэхэд бид туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд мэдээллийг үүрэн утсан дээр хадгалж буй. Ингэснээр, мэргэжилтнүүд ямар ямар тосгон хамрагдсаныг тогтоох боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 7 )
-ӨӨРИЙНХӨӨ 3 ХҮҮХДЭД ВАКЦИН ОГТ ХИЙЛГЭЭГҮЙ БАЙЖ ЯАГААД БУСДАД ХИЙХ ГЭЭД САНАА ТАВИНА ВЭ.\n-ЭХНЭР НЬ САЯХАН 3 ХҮҮХДЭЭ БҮРЭН ВАКЦИНЖУУЛСАН ГЭСЭН ЧИНЬ ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН ЭМЧ K...НЬ ШАЛ ХУДЛАА, ОГТ ВАКЦИН ХИЙЛГЭЖ БАЙГААГҮЙ ГЭДГИЙГ НЬ МЭДЭГДСЭН БАЙНА ЛЭЭ.\n-ЧИЧРЭН БАЙЖ, МӨНГӨ ГАРГАН ВАКЦИН САНХҮҮЖҮҮЛЭХ НЬ ӨМНӨ КОМПЬЮТЕРЫН ВИРУС ӨӨР КОМПАНЫ НЭРЭЭР ГАРГААД ДАРАА НЬ ВИРУСНЫ ХАМГААЛАЛТЫГ КОМПАНИАСАА ГАРГАН ЗАРЖ, ДЭЛХИЙН ТЭРГҮҮН БАЯН БОЛСОН ТҮҮХТЭЙ НЬ АДИЛ САНАГДААД Л БАЙГАА ЮМ ДАА.
xuue bi mongolyn emseg buleg ooroo dekxiin xamgiin bayan bid2-iin xootond ingexeer yalgaa alga daa bid ex delxiigee ix gomdooson bauna ter vaccine gui bid jinxene goe amydarch baunaa bid nar end jinxene l goe vaunaa
xuue bi mongolyn emseg buleg ooroo dekxiin xamgiin bayan bid2-iin xootond ingexeer yalgaa alga daa bid ex delxiigee ix gomdooson bauna ter vaccine gui bid jinxene goe amydarch baunaa bid nar end jinxene l goe vaunaa
xuue bi mongolyn emseg buleg ooroo dekxiin xamgiin bayan bid2-iin xootond ingexeer yalgaa alga daa bid ex delxiigee ix gomdooson bauna ter vaccine gui bid jinxene goe amydarch baunaa bid nar end jinxene l goe vaunaa
Aahahahahaa
Adgiin hog .Ydamaaraa haraald nervegdeh novosh delhiig kolonchiloh lalar ve.Hyatad Oros 2 yls neeh haraand ni orohgvi baighaa.Tramp ene 2iig tsatsalah heregtei.\n\n
muu cdaaa